Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэв

      Короновируст халдвар /COVID-19/ дэлхийн  улс орнуудад зөөвөрлөгдөн тархаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/  тус халдварыг  Олон улсын хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн  ноцтой байдал  хэмээн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зарлаад байна.  Энэ цаг үед  KOICA, IACD, Ивээлт гариг ТББ, Өрнө дорнын соёл хөгжлийн харилцааны зөвлөл ТББ /ECC/ -ын зүгээс халдвараас урьдчилан сэргийлэхэд дэмжих тусламжийн төслийг хэрэгжүүлж тусгаарлан ажиглах байранд шаардлагатай хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис, зайнаас халуун хэмжигч, пульсоксиметр, өвчтөний ор, түүний  дагалдах хэрэгсэл зэрэг 40 гаруй нэр төрлийн эд зүйлсийн хандив үзүүллээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсье!