ТАЛАРХАЛ

Мобиком корпорацийн Дорнод аймаг дахь А.Тунгалагтуул захиралтай салбарын хамт олноос шинэ коронавируст халдварын эрсдлээс сэргийлэх ажлын хүрээнд манай эмнэлэгт 9,0 сая төгрөгний өртөгөөр бидний саналын дагуу шаардлагатай доорхи нэрийн багаж, хэрэгслийг худалдан авч хүлээлгэн өглөө. Үүнд:

  1. Дижитал ларингоскоп.

Амьсгалын дутагдалтай хүнд өвчтөнийг зохиомол амьсгалын аппаратанд энэхүү дурангийн тусламжтайгаар оруулснаар эмч, мэргэжилтнийг халдварын эрсдэлээс хамгаалахын зэрэгцээ ажилбарын явц дахь хүндрэлээс сэргийлнэ.

  1. Духны гэрэл

Мэс засал, нарийн түвэгтэй хүнд ажилбарын үед нэмэлт гэрэлтүүлгийн зорилгоор ашиглах зориулалттай.

  1. Гар халдваргүйжүүлэх уусмал, хувийн хамгаалах өмсгөл Монгол улсын хэмжээнд Мобиком корпорацийн зүгээс “Эмч нартаа хайр түгээе” аян зарлаж, мобикомын хэрэглэгчдийн тус дэм, оролцоотойгоор амь тэнссэн үеийн тусламж үзүүлэх бэлтгэл ажил хангагдаж байгаад БОЭТөвийн хамт олон бид талархалтай байна.