Xүн бүр бөөрөө хамгаалж сайн сайхан амьдарцгаая

 

          Бөөрний өвчин эмгэг нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж  хүн амын өвчлөл, нас баралтанд нөлөөлж байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхий дээр 850 гаруй сая хүн бөөрний архаг өвчтэй  бүртгэгдсэн ба халдварт бус архаг өвчний нас баралтын шалтгааны 6-рт бөөрний архаг өвчин өрж байна. БАӨ-ний тархалт улс өрнуудад янз бүр. Европын орнуудад хүн амын  6,8-15,9%, США 10-17%, Япон 20% байна. ОХУ-д 15 сая хүн БАӨ-тэй гэж бүртгэгдсэн, үүнээс 30 мянган хүн диализ эмчлгээтэй. Монгол улсад халдварт бус өвчний 4-рт бөөрний архаг өвчин ордог ба диализ эмчилгээнд 1000 гаруй хүн хамрагдаж байна. 2021 онд бөөрний архаг өвчтэй диализаас хамааралтай хүмүүсийн хэвийн сайн амьдралыг хангах жил болгон зарласан. Бөөрний архаг өвчтэй хүмүүс үндсэндээ сайн сайхан амьдрах, өөрийн үнэ цэнэ байр сууриа алдахгүй байх, нийгэмд идэвхитэй байх, ердийн амьдралын хэв маягийг хадгалахыг хүсдэг.

Иймд өвчтөнд чиглэсэн хандлагыг хөгжүүлж,  өвчтнүүдийг чадавхижуулах, хоорондын түншлэл, харилцаа холбоог сайжруулах, санал шийдвэр, идэвхитэй ороцоог нэмэгдүүлэх нь чухал юм. Энэ хандлага нь өвчтнүүдэд урам зориг өгч, тэдэнд хэвийн амьдралаар амьдрах итгэл найдвар төрүүлэх болно.

Бөөрний үүрэг

  1. Биеийн эрдэс бодис, цусны тэнцвэрт байдлыг зохицуулдаг
  2. Хүчил, шүлтийн тэнцвэртэй байдлыг хангана.
  3. Бодисын солилцооны явцад үүсэн хортой бодисуудыг шээсээр ялгаруулдаг.
  4. Цус төлжүүлэх даавар ялгаруулна.
  5. Вит Д-ын шимэгдэлтэнд нөлөөлж ясны бат бэх эрүүл байдлыг хангадаг.
  6. Артерийн даралтыг зохицуулна.

 

Бөөр өвчлөхөд нөлөөлөх хүчин зүйл

  1. Таргалалт
  2. Артерийн даралт ихдэлт
  3. Чихрийн шижин
  4. Шээс дамжуулах замын бөглөрөл, дарагдах /чулуу, түрүү булчирхай өвчин, гаж хөгжил/
  5. Элэгний C вирус
  6. Замбраагүй эмийн хэрэглээ / өвдөлт намдаах эм/
  7. Нянгийн гаралтай ямар нэг үрэвсэл
  8. Хөдөлгөөний дутагдал
  9. Архи, тамхи
  10. Шингэн бага хэрэглэх
  11. Давс, өөх тос мах хэтрүүлж хэрэглэх
  12. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн
  13. Даарч хөрөх, норох

 

Урьдчилан сэргийлэх

1.Насанд хүрсэн эрүүл хүн өдөрт 1,5-2литр шингэн уух

-Шингэний үүрэг нь биеийн дулааныг зохицуулах

-Шим тэжээл хүчилтөрөгч зөөх

-Амьсгал чийглэх

-Тархи, зүрх, бөөр, яс булчинг хамгаалах

2.Эрүүл хооллолт

-Хар будаа, хар хаш, хар вандуй. Гүнжидийн үр, байцаа лууван өргөст хэмх, шиигуа, алим нэрс нохойн хошуу, хушга чангаанз, усан үзэм нимбэг, ногоон өнгийн навчит ургамал, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь тустай.

3.Давсны хэрэглээг хянах

-Өдөрт 5гр-аас илүү давс хэрэглэхгүй.

4.7хоногт 3-5 өдөр 1 удаадаа 3 минутаас доошгүй идэвхитэй хөдөлгөөн хийх

5.Артерийн даралтаа хянах, 130/80ммртст ихгүй байх.

6.Цусанд сахар хянах

7.Архаг халдвараас сэргийлэх, голомтыг эмчлүүлэх/гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүд цоорох/

8.Жингийн илүүдлээс сэргийлэх

-Биеийн жингийн индекс:

  • 20> туранхай
  • 20-24,9 хэвийн
  • 25-29,9 таргалалт 1-р зэрэг
  • 30-39,9 таргалалт 2-р зэрэг
  • 40<таргалалт 3-р зэрэг
  1. Эмчийн зааваргүй эм хэрэглэхгүй байх

10.Даарч хөрөхгүй байх.

11.Бэлэг эрхтний ариун цэвэр сахих

12.Бэлгий замын халдварт өвчнөөс сэргийлэх

13.Архи тамхинаас татгалзах

Тэргүүлэх зэрэгтэй бөөр, гемодиализын эмч Ё.Оюунцэцэг