Хамтдаа давна

         Нийслэл Улаанбаатар хотод коронавируст халдвар (COVID-19) -ын  тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбоотойгоор Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга, ЭМС-ын өгсөн чиглэлийн дагуу бид хариу арга хэмжээний нэг багийг бүрэн бүрэлдхүүнээр нь Улаанбаатар хотод ажиллуулж нийслэлчүүддээ туслуулахаар илгээлээ.

        Тус багт тархвар судлаач эмч, лабораторийн эмч, эмнэлзүйч эмч, сувилагч, жолооч нар ажиллах бөгөөд хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх, лабораторын шинжилгээ хийх, хавьтлын тандалт судалгааг хийж хариу арга хэмжээ авах буюу халдварын голомтыг цомхотгох ажлыг хариуцан гүйцэтгэх юм.

БОЭТ-ийн захиргаа

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн