ТАЛАРХАЛ

      Дорнод аймаг дахь БОЭТ-ийн ахмадын хорооноос байгууллагынхаа үйл ажиллагааг дэмжих, залуу хойч үеийнхэндээ сэтгэлийн дэм өгөх зорилгоор Олон улсын сувилагчийн өдрийг угтан 3 хоногийн хугацаатай “3000” аяныг зохион байгуулж 180 ахмад настан хандивын аянд нэгджээ. Өндөр насны тэтгэвэрт гарсан гэхгүйгээр идэвхи санаачлага гарган бидний ажилд дэмжлэг үзүүлж буй Та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энхийг хүсье.

     Дашрамд дурьдахад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын ахмадын хороодын дунд Монголын ахмад сувилагчдын холбооноос зарласан уралдаанд 2020 оны ажил үйлсээрээ дэд байрыг эзлэсэн С.Мөнхжаргал даргатай ахмадын хорооны нийт гишүүддээ халуун баярыг хүргэе.