ТАЛАРХАЛ

“ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийн “Хязгаараас чинад” багийнхан Дорнод аймаг дахь БОЭТ-д 5 дугаар сарын 30-аас 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

Энэ хугацаанд зүрхний төрөлхийн гажигтай, зүрхний бусад эмгэгтэй, зүрхний эмгэгтэй байж болзошгүй 85 хүүхэд, 30 насанд хүрсэн хүнд үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өглөө. Ажиллах хугацаандаа 28 хүүхэд зүрх, судасны мэс заслын тусламж хэрэгтэй байгаа бөгөөд “ЗҮРХ МАРТАХГҮЙ” төслийн зүгээс үнэ төлбөргүйгээр хагалгааны асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

Мөн зүрхний артерийн битүүрээгүй цорго гажигтай хүүхдэд 1.5 см нээлттэй цоргыг хаах мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд одоо хүүхдийн биеийн байдал тогтвортой сайн байна.

Нийслэлээс алслагдсан орон нутагт ирж  өвдсөн олонд тусламжийн гараа сунган ажиллаж буй Танай багийн хамт олонд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энх, сайны дээдийг хүсье.

БОЭТ-ийн захиргаа