ТАЛАРХАЛ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор орон даяараа баяр ёслол тэмдэглэхгүйгээр иргэд гэр гэртээ, эмнэлгийн ажилтнууд ажлын байрандаа цар тахалтай тэмцэн ажилласаар амралтын өдрүүдийг өнгөрүүлж буй энэ үед сайхан сэтгэлт иргэдээс биднээр дамжуулан нутгийн зон олныхоо эрүүл мэндийг хамгаалахад туслах тусламж үргэлжлэн ирсээр байна.

Дорнод аймгийн ЕБС-ийн 1992,1994 оны төгсөлтийн 143 төгсөгч нэгдэн хүнд өвчтөний амин үзүүлэлтийг хянах хяналтын монитор 2 ширхэг, эмчилгээ, сувилгааны тэргэнцэр 5 ширхэг, 1000 ширхэг амны хаалтны хамт хандивласныг бид хүлээн авлаа.

Монголчууд бид олон мянгаараа цар тахлын халдварт өртөн өвчилж, хүндрэн харамсалтайгаар амь насаа алдаж буй хүнд цаг үед  эрүүл мэндийн байгууллагад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлаж буй төгсөгчиддөө чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА