ТАЛАРХАЛ

Дорнод аймгийн иргэн М. Намхайнямбуугийн гэр бүлээс хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн аппаратыг эмнэлэгт хандивлалаа.

Бид өдөр тутамдаа агаарт байгаа 21 хувийн хүчилтөрөгчөөр цээж дүүрэн амьсгалж хорвоогийн сайн сайхан бүхэнтэй учран золгодог.

Зөвхөн Коронавируст халдварын үед ч биш жирийн уушгины хатгалгааны үед ч гэсэн хүний уушгинд үрэвсэл явагдан амьсгалсан агаарынхаа хүчилтөрөгчийг уушгиараа дамжуулан цусаар түгээж тархи, зүрх, элэг, бөөр зэрэг эрхтэнүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж эхэлдэг. Энэ үед эмнэлгийн ажилтан бидэнд гарын дор хэрэглэгдэх хамгийн хялбар аппарат бол хүчилтөрөгч өтгөрүүлэгч юм.

Цар тахлын хүнд үед халдвар аван өвчилсөн иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэн сайхан сэтгэлээр хүчилтөрөгч өтгөрүүлэгчийн аппарат хандивласан Танай гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье

БОЭТ-ийн захиргаа