МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид халдварын эрсдэл хамгийн өндөртэй орчинд өдөр бүр ажиллан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхгүй бол хайртай гэр бүл, өндөр настай аав, ээждээ ч халдварыг тараахуйц нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Бидний нүдэнд үл үзэгдэх хэдэн сая нян гараас гарт дамжин олон арван хүнд халдварыг дамжуулан өвчлүүлж байгааг тооцоолон гаргахад бэрх. Энэ халдварын гинжин хэлхээг таслахад чухал ач холбогдолтой хамгийн энгийн арга хэмжээ бол гарын ариун цэврийг сахих явдал юм.

Иймээс байгууллагынхаа ажилтнуудыг хялбар аргаар гараа халдваргүйжүүлэн халдварын эрсдэлээс сэргийлэхэд зориулж гар, мөн утасаа халдваргүйжүүлэх боломж бүхий балыг худалдан авч өглөө.

Дашрамд дурьдахад энэхүү балыг ШУТИС-ийн оюутнууд зохион бүтээжээ. Зохион бүтээгч хөвгүүддээ ирээдүйд эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрийг оруулах бурхан ухаантай инженерүүд болохыг хүсэн ерөөе.

БОЭТ-ийн захиргаа