“НӨХДИЙН СЭТГЭЛ НУТАГТАА” хандивыг хүлээж авлаа

Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй хэсэг нөхөд хамтран Аймгийн Онцгой Комисст халдвар хамгааллын эд зүйлс, БОЭТ-ийн Хүүхдийн тасагт нэн шаардлагатай тарианы шахуурга, судас тодруулагч хандивлав. Уг хандивыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт”-ХХК-ийн Гүйцэтгэх захирал Бадамдоржийн Энхцэцэг хоёр сая төгрөгөөр ивээн тэтгэсэн байна. Нутаг орныхоо ирээдүй хойч үеийн эрүүл мэндэд онцгойлон анхаарч хандив өргөсөн тус компанийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайн сайхныг хүсье.

БОЭТ-ийн Захиргаа