Хүчилтөрөгчийн ханын системийг суурилууллаа

       Дорнод аймгийн Засаг даргын нөөцийн сангаас 19.9 сая төгрөгийн санхүүжилтээр БОЭТ-ийн Халдвартын тасагт хүчилтөрөгчийн ханын системийг тоног төхөөрөмжийн инженер Б.Хүрэл-Эрдэнэ,  техникч Р.Батчулуун нар улаан бүсэд 11 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэлээ.

Уг хүчилтөрөгчийн ханын системд холбогдсоны давуу тал нь:

  1. Хүний цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ нэмэгдэх тул заавал амьсгалын аппаратанд орох шаардлагагүй болно.
  2. Амьсгалын аппарат болгон дээр хүчилтөрөгчийн баллон залгахгүйгээр хананы системээс хүчилтөрөгчийг авна.
  3. Ханын системийн цэнэглэх хэсэг нь ногоон бүсэд байрлах учир хүчилтөрөгчийн техникийн ажилтан халдвар хамгааллын хувцас өмсөхгүйгээр шууд орж залгаж болно.
  4. Хүчилтөрөгчийн техникч улаан бүс рүү орж баллон солихгүй, мөн 2 давхар луу баллон өргөж, буулгахгүй тул ажиллагаа шуурхай болно.
  5. Ханын системд бавровын аппарат залгаснаар 98%-ийн цэвэр хүчилтөрөгчөөр өвчтөн хангагдаж хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат ашиглах шаардлагагүй болно. Ингэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, өрөө тасалгаа аппаратаар дүүрэхгүй, орчны дуу чимээ багасна.
  6. Ханын системийн цэнэглэгч хэсэг дээр 16 ширхэг амьсгалын аппаратыг 6 баллоноор хангана. Иймд баллоны хомсдолд орохгүй.
  7. Хүчилтөрөгчийн баллон залгадаг редуктор, баллоны толгой зэргийг байнга солих шаардлагагүй тул эдийн засагт хэмнэлттэй болно.

Ковид-19 өвчний үед зайлшгүй шаардлагатай хүчилтөрөгчийн хангамжийг шийдвэрлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Аймгийн засаг дарга, Халдвартын улаан бүсэд богино хугацаанд мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан  БОЭТ-ийн инженер Б.Хүрэл-Эрдэнэ, техникч Р.Батчулуун нартаа талархал илэрхийлье.

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА