Талархал

         Эмнэлгийн ахмад санхүүгийн ажилтан Далантайн охин Энхцэцэгийн санаачлага, сайхан сэтгэлт ахмад буурлуудын дэмжлэг, БОЭТ-ийн ахмад эмч Бэгзсүрэнгийн гэр бүлийн зүгээс 2.5 сая төгрөгийн өртөг бүхий 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулан хандивласныг хүлээн авлаа.

      Ковид-19 цар тахлын амаргүй бэрх үеийг даван туулж тохиолдлын тоо буурсан ч бага насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчин дэгдэлт байдлаар илэрч эмнэлгийн ачааллыг дахин ихэсгэж буй энэ цаг үеийг соргогоор мэдэрч уушгины хатгалгаагаар хүндэрч хүчилтөрөгчийн дутагдалд орон өвдөж шаналсан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасан Та бүхэндээ чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ийн захиргаа