Чанарын өдөрлөг зохион байгууллаа

       Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ариутгал халдваргүйгэлийн тасаг  нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн чанарын өндөр түвшинд эмнэлгийн 26 тасаг нэгж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 3 өрх, хувийн хэвшлийн 32 эрүүл мэндийн байгууллагын давтан хэрэглэгддэг багаж, хэрэгсэлийг ариутгаж халдваргүйтгэх үйл ажиллагааг явуулж байна.

       2020 онд ЭМСХХ-5 төслийн хүрээнд бүрэн тоноглогдсон, халдвараас сэргийлэх дэглэмд нийцсэн ариутгал халдваргүйтгэлийн тасагтай болсноос хойш анх удаа тасгийн үйл ажиллгааг танилцуулах зорилгоор “Чанарын өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

      Тус тасаг нь жилдээ 1800 орчим багаж угааж, халдваргүйтгэн, 2500 орчим баадан, багц бэлтгэж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанартай, аюулгүй, тасралтгүй байдлыг ханган ажилладаг байна.