ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Хенри Коэний санаачилгаар 1958 оны 5-р сарын 29-нд Дэлхийн Гастроэнтерологийн Байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд 1958 оны 5-р сарын 29-нд Вашингтонд болсон Дэлхийн гастроэнтерологийн анхдугаар их хурлын сүүлчийн өдрийг “ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ” өдөр болгон тунхагласан. Түүнээс хойш жил бүрийн 5 сарын 29-нд дэлхийн хоол боловсруулах эрхтний эмгэгийн чиглэлээр ажилладаг эмч нар энэ чиглэлээр шинэ мэдээлэл түгээж, удирдамж танилцуулан, олон нийт, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох гэх мэт олон чухал ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг.
Монгол улсад 2010-2020 оны байдлаар халдварт бус өвчлөлийн тэргүүлэх шалтгааны 2-рт хоол боловсруулах тогтолцооны эмгэг орж байна. Хүн амын өвчлөлийн хоёрдугаар шалтгаан болсон хоол боловсруулах тогтолцооны эмгэг эзэлж байна. Дорнод аймгийн хувьд хоол боловсруулах тогтолцооны өвчнүүд улсын дунджаас өндөр бүсэд багтаж амьдралын буруу хэв маяг, зохисгүй хооллолт, хорт зуршилтай холбоотой өвчлөлүүд нэмэгдэх болсон.
Дорнод аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд зонхилон тохиолдох хоол боловсруулах тогтолцооны өвчнүүдийн шинэ удирдамж танилцуулж, энэ чиглэлээр ажилладаг анхан болон лавлагаа шатны эмнэлгийн эмч нарын уялдаа холбоог сайжруулж, иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй оношилгоо эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгууллаа.
Зочин багшаар АШУҮИС профессор Н.Баярмаа оролцон “ Бүдүүн гэдэсний хавдар, эмчилгээний хоолны менежмент” сэдвээр лекц уншлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 65 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож хоол боловсруулах эрхтний эмгэгийн оношилгоо эмчилгээнд тулгамдаж буй асуудлууд, ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар санал солилцсон.