УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Дорнод БОЭТ-ийн ангиографийн тусламж үйлчилгээний явцтай танилцлаа. Энэ жил БОЭТ-д улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 760 сая төгрөгний үнэтэй ангиографийн аппарат суурьлагдан зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийгдэж эхэлсэн бөгөөд одоогоор 22 иргэнд зүрхний титэм судсан дотуурх оношилгоо, 8 иргэнд зүрхний судсан дотуурх эмчилгээ /стент/ , 4 иргэнд бөөрний судасны ангиографийн оношилгоо, 1 тохиолдолд дээд хөндий венд гуурс байрлуулах ажилбар тус тус хийгдээд байна.
Иргэд орон нутагтаа энэ төрлийн өндөр өртөгт эмнэлгийн тусламжийг авсанаар зүрхний цочмог шигдээс болон бусад судасны шалтгаант эмгэгийг цаг алдалгүй оношлуулж, эмчлүүлж амь нас аврагдах боломж бүрдсэн байна.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Яагаад хязгаар нутагт амьдардагаараа иргэд энэ төрлийн тусламж үйлчилгээг авч чадалгүй амь нас эрсдэх ёстой вэ? гэсэн асуудлыг хөндөн ярьж, санал дэвшүүлсэний үр дүнд энэхүү ажил биелэлээ олж Дорнод аймгийн иргэд ангиографийн тусламжийг авах бүрэн боломж нээгдлээ.