БОЭТ-ийн Хавдар, хими эмчилгээний тасгийн сувилагч Б.Алтантуяа “Хавдаргүй ирээдүй-Өнөөдрөөс” уриатай холын зай гүйлтээ эхлүүлж байна

     Хавдрын тасгийн сувилагчийн хувьд, өдөр бүр өр эмтлэм гуниг харууслыг нүдээр үзэж буй бүсгүй хүний хувьд, хавдар гээч ямар хэцүү өвчин гэдгийг мэдэрч, шаналсан, гашуудсан зүрх бүхэнтэй хамт гашуудсаны хувьд төр засгийн анхаарлыг хавдар өвчний оношилгоо, эмчилгээнд чиглүүлэх, биеийн тамир, спорт, дасгал, хөдөлгөөн, алхалт, гүйлтээр тогтмол хичээллэж, эрүүл зан үйлийг төлөвшүүлж чадвал бид өөрсдөө хавдар өвчнөөр өвдөхгүй байх боломжтой гэдгийг иргэдэд сурталчлах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын дуу хоолой болон сэтгэлийн гүндээ олон олон бодол, хүсэл тээн эр зориг, хичээл, зүтгэл гарган холын замыг туулж бид бүгдийн түүхийн нэг хуудсыг бичилцэх болсонд бид бүхэн маш их баяртайгаар дэмжиж байгаа билээ.
       Хамт олноо, БОЭТ-оо, нутаг орноо, нутгийн зон олноо сэтгэл зүрхэндээ тээн, олон сайхан бодол хүслийнхээ нэгээхэн хэсгийг биелүүлэхийн төлөө яваа сувилагч Б.Алтантуяа Таны алтан шар зам нь өлзийтэй байж хүсэл бүхэн тань биелэх болтугай гэж БОЭТ-ийн хамт олон бид хурайлан, уухайлан дэмжиж байна.
ГАРАА: 2022.07.20 – 08:00 – Чойбалсан хотын Найрамдал цэцэрлэгт хүрээлэн