Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч нарын баг БНСУ-д зохион байгуулагдсан эмнэл зүй, эмгэг судлаач эмч нарын (LMCE & KSLM63rd) Олон Улсын Хурал – Үзэсгэлэнд амжилттай оролцлоо. БНСУ-д зохион байгуулагдсан эмнэл зүй, эмгэг судлаач эмч нарын (LMCE& KSLM63rd) Олон Улсын Хурал – Үзэсгэлэн нь “Digital Transformation of Laboratory Medicine – Linchpin of Future Medical Value” нэртэйгээр Солонгос улсын Сөүл хотын Swiss Grand Hotel, Seoul, Korea үзэсгэлэнгийн болон хурлын танхимд 2022 оны 10 сарын 26-28 өдрүүдэд хуралдсан.
Уг хуралд Ази Номхон Далайн Орнуудын эмнэл зүй, Эмгэг судлаач эмч нарын Нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүд болон Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч нарын баг амжилттай оролцлоо. Уг олон улсын хуралд 19 орны 2000 гаруй эмч судлаач нар оролцсон бөгөөд Дорнод аймгийн БОЭТ-ийн эмч нарын дараах 4 судалгааны ажлын илтгэл хэлэцүүлсэн.
- У.Саранчимэг нарын “Hyperglycemia and Hypoalbuminemia are Associated with a Higher Risk of Complications and Mortality in Patients with COVID-19”
- Б.Ням нарын “The Evaluation of Virologic Response After Treatment with Ledipasvir/Sofosbuvir in Patients Infected with Hepatitis C Virus Genotype 1B”
- Д.Адъяаням нарын “Detection of Potential Cases of Pulmonary Tuberculosis among the Population of Eastern Province, Mongolia, using G Xpert Analysis S”
- Д.Өнөрчимэг нарын “Prevalence of Helicobacter pylori Infection in Healthy Adults by Helicobacter pylori Stool Antigen Test” амжилттай хэлэлцүүлэгдэж үүнээс залуу ирээдүйтэй судлаачаар У.Саранчимэг, Д.Адъяаням, Д.Өнөрчимэг нар шалгарч Global Investigator Award-аар шагнагдлаа.
Эмч нарынхаа цаашдын эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.