Тус Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны ээлжит нэгдүгээр хуралдаан 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагт БОЭТ-ийн хурлын танхимд болж, хуралдааны ирц 77.7 хувьтай байв.

Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
1. Эмнэлгийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарийг батлах
2. Зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалин санг тогтоож батлах
3. Эмнэлгийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөг батлах
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах
Хуралдаанд танхимаар Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Мөнхбаатар, гишүүн Х.Баатарсүх, С.Ариунтуяа нар цахимаар гишүүн Д.Отгонбаатар, Б.Ууганбаяр, Б.Ганболд, Б.Сэргэлэнбаатар нар оролцож, Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 17 дугаар зүйлийн 17.10.4 дэх хэсэгт “төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох” гэсэн заалтын хүрээнд Эмнэлгийн 2026 оны төсөв, төсвийн хуваарилалт, бүтэц орон тооны дээд хязгаарыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн хязгаарын хүрээнд батлав.

Эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны талаарх мэдээллийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал А.Баяржаргал, хүний нөөцийн албаны дарга С.Дашдорж нар танилцуулж, тус төвийн 2026-2029 онд хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөний талаар Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны дарга Х.Ууганцэцэг мэдээлэл хийж, 2026-2029 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг батлав.
Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны сүүлийн хагас жилийн товч тайланг ТУЗ-ийн дарга Ц.Мөнхбаатар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх 2026 оны ажлын төлөвлөгөөг танилцуулан, 3 зүйл 22 заалтайгаар батлав.