БОЭТөвд хэрхэн үзүүлэх вэ

Үйлчлүүлэгч та

      Бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгээр үйлчлүүлэхдээ

  1. Өөрийн биеэр ирж /цахим бүртгэлийн хэсгээс-А корпусын шилэн заал, Цагаан эмнэлгийн цахим бүртгэл/
  2. Утсаар: 1800-0119 Цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв
  3. Утсаар -70582211- (1) товч дарна.
  4.                               – (2) шүдний үзлэг.
  5. E-mongolia  цахим үйлчилгээгээр эмчид үзүүлэх цаг авч үйлчлүүлнэ.

 

Ингэхдээ та доорхи зүйлсийг бүрдүүлж ирнэ:

    • Эрүүл мэндийн даатгал шимтгэл төлсөн байна
    • Амбулаторийн карт (эмчийн үзлэг бичих)
    • 13 А маягт (харъяа сум, өрхөөс)
Амбулатороор үйлчлүүлэх дараалал
  1. Амбулаторийн цахим бүртгэлийн дугаарын машинаас дугаар авч цахим бүртгэлийн ажилтанд хандан анхан үзлэгийн цаг авна.
  2. Оношилгоо, шинжилгээ болон давтан үзлэгийн цагийг үзлэг хийсэн эмч олгоно.
  3. Шинжилгээний хариу цахимаар бүх эмч нар дээр харагдаж байгаа ба цаасаар хэвлэн авах тохиолдолд өдөр бүр 13 цагаас хойш цахим бүртгэлийн ажилтнаас авч болно.
  4. Төлбөрийн тооцоог кассанд бэлэн мөнгөөр тушаана.
Үйлчлүүлэгчдэд тавигдах шаардлага!!!
  • 18-ээс дээш насны оюутан, ажил эрхлэгч, ажилгүй иргэн, сайн дураараа ЭМД төлөгч нар ЭМД-ын шимтгэлийг сүүлийн 4 жилээр бүрэн төлсөн байх
  • Товлосон үзлэгийн цагаас 15 минутын өмнө ирж үзлэгт бэлдсэн байх
  • 1 сард 4-с дээш эмчийн үзлэгт хамрагдахгүй !!! /4 ба түүнээс дээш үзлэг оношилгоо шинжилгээнд хамрагдвал төлбөртэй тусламж үйлчилгээ авна. (төлбөрийг кассанд тушаана)
  • 1 жилд 3 удаа шүдний амбулаторийн тусламж үйлчилгээг авч болох ба 4-дэх үзлэгээс эхлэн иргэн төлбөрөө төлж үзүүлнэ.
  • Тус эмнэлэгийн ашиглаж буй E-health программ дээр битүүмж үүссэн үед яаралтай тусламжаас бусад үзлэг, оношилгоо шинжилгээнд хамрагдах боломжгүй.
  • Бусад эмнэлэгт үзүүлсэн тохиолдолд оношилгоо шинжилгээ, хэвтэн эмчлүүлсэн БИТҮҮМЖИЙГ ХААЛГАСАН БАЙХ.
  • Амбулаторийн тусламж, үйлчилгээ авч эхлэсэн бол 14 хоногийн дотор оношилгоо шинжилгээндээ бүрэн хамрагдан дуусгавар болгох.

Амбулаториор цаг товлох төрлүүд

  1. Эмчийн үзлэгийн цаг /I корпусын /Шар эмнэлэг/ цахим бүртгэл/
    • Гэмтэл
    • Мэс заслын эмчийн үзлэг
    • Нүд
    • ЭЗӨК I
    • ЭЗӨК II
    • Бөөр
    • Зүрх судас
    • Зүрхний цахилгаан бичлэг
    • Мэдрэл
    • Урьдчилан сэргийлэх үзлэгийн цагууд
    • Комьпютер Томографи
    • Рентген
  • Эмчийн үзлэгийн цаг II корпус (Цагаан эмнэлэг)-ийн цахим бүртгэл
    • шүд /7058-2211, хоёр дугаарт шүдний цаг/,
    • эрүү нүүр /Шүд авхуулах тохиолдолд өглөө бүр өөрийн биеэр ирж авах/,
    • флюрографи буюу цээж гэрэлд харуулах,
    • сэргээн засах (мэдрэл, мэс засал, гэмтлийн эмчийн бичигтэй байх),
    • чих хамар хоолойн үзлэгийн цаг олгоно.
    • Төлбөртэй тусламж үйлчилгээ
  • Эмчийн үзлэгийн цаг III корпус Хүүхдийн болнез 
    •  Хоол боловсруулах
    • Арьс харшлийн тасаг
    • Х
Цаг товлох хэлбэрүүд
  1. Цахим бүртгэлээс өөрөө ирж ажлын өдрүүдэд 08-12 цаг 13- 17 цагийн хооронд үзлэгийн цаг авна. 12-13 цагийн хооронд үдийн цайны цаг.
  2. E-Mongolia цахим системээр цаг товлох
  3. 7058-2211 утсаар ажлын өдрүүдэд ажлын цагаар захиалах
    1. Нэг дугаарт үзлэгийн цаг авах,
    2. Хоёр дугаарт шүдний эмчийн үзлэгийн цаг авах,
    3. Гурав дугаарт санал гомдлоо ирүүлэх боломжтой. 

 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 01р тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

           Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх хэсэг, эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 04 сарын 05 ны өдрийн 01 дүгээр тогтоол, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт”-ыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өндөр өртөгт оношилгоо шинжилгээнд өндөр настан тэтгэвэр, групп, халамж, 2 нас хүртэл хүүхэдтэй эх, 0-18 насны сурагчид хамрагдахгүй ЭМД-ын сангаас 100% хөнгөлнө.

      Өндөр өртөгт оношилгоо шинжилгээний хамтын төлбөрт 18-с дээш насны иргэн даатгуулагч хамрагдана. ЭМД-ын сангаас 70%, иргэн даатгуулагч 30%-ийн зардлыг өөрөө хариуцан төлбөрийг кассанд тушаана.

Өндөр өртөгт оношилгоо, шинжилгээний хамтын төлбөр гэдэг нь

Компьютер томографи ЭМД-ын 70% буюу 84 000 т, иргэн 30% буюу 36 000 т нийт 120 000 т, ходоодны дуран ЭМД –ын 70% буюу 42 000т, иргэн 30% буюу 18 000 т төлнө гэх мэт.

  • Эмчийн заалт, илгээх бичиггүйгээр иргэн сайн дураараа шатлал алгасан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас амбулаторийн тусламж, үйлчилгээ авсан, оношилгоо шинжилгээ /өндөр өртөгтэй болон бусад/ хийлгэсэн тохиолдолд тухайн тусламж, үйлчилгээний зардлыг холбогдох ОХБ-ийн жагсаалтад заасан хэмжээгээр, эсхүл хэрэв тухайн тусламж үйлчилгээ нь ОХБ-ийн жагсаалтад батлагдаагүй бол төлбөрийг Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-ээр 100 хувь.
  • Монгол улсын хууль, Олон улсын гэрээнд тусгайлан заагаагүй тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.4-т заасан гадаадын иргэн, харьяалалгүй даатгуулагч нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа тухайн тусламж үйлчилгээний нийт төлбөрийн хэмжээний 80 хувьтай тэнцэх төлбөрийг эрүүл мэндийн байгууллагад төлнө. Монгол улсаас бусад улстай байгуулсан Нийгмийн хамгааллын гэрээ, хэлэлцээрт эмнэлгийн тусламж, үйлчилгээний асуудлыг тусгасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн зохицуулалтыг баримтална.

Анхаарах зүйл

  • Эмчийн үзлэгийн цагийг 1 сард 4-с дээш авахгүй байх. 5 дахь үзлэгээс иргэн төлбөрөө төлж үзүүлнэ.
  • Цагаа сайн нягтлаж шалгах (Е-mongolia болон утсаар цаг авсан тохиолдолд)
  • Зовиураа дэлгэрэнгүй хэлж цаг авах
  • Дотрын кабинет гэж байхгүй цагуудыг ялгаж өгч байгаа. (Элэг, бөөр, зүрх судас, хоол боловсруулах, уушиг).
  • Зохиомол хүлээгдэл үүсгэхгүй байх (1-5 өдөр дараалан цаг авдаг).
  • Цаг авсан боловч тухайн цагтаа ирж үзүүлж амжихгүй болсон тохиолдолд 7058-2211д залгаж эсвэл өөрийн биеэр цахим бүртгэлд ирж авсан цагаа цуцлуулна уу.

 

ЭМД-ын шимтгэл төлөх мэдээлэл, лавлагаа авах тухай

2019 он жилд 38400₮ сард 3200₮

2020 он жилд 50400₮ сард 4200₮

2021 он жилд 50400₮ сард 4200₮

2022 он жилд 50400₮ сард 4200₮

2023 он жилд 66000₮ сард 5500₮

Даатгуулагч нь Эрүүл  мэндийн даатгалаа сүүлийн 4 жил тасралтгүй төлсөн байх шаардлагатай. Учир нь таны БОЭТ-д үзүүлэх үзлэгийн цагийн төлбөрийг Эрүүл мэндийн даатгалаас суутган авдаг байна. Тухайн жилийн 1 сар л эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй тохиолдолд үзлэгийн цаг олгохгүй болохыг анхаарна уу

E-barimt, E-daatgal application-р 2019-2023 оныг төлөх ба 15-30 минутанд баталгаажина. Бусад банкаар даатгалаа төлсөн тохиолдолд 48 цагийн дараа таны даатгал орж ирнээ.

ЭМДЕГ-н лавлах утасны дугаар: 1800-1363