Төрөх эмэгтэйчүүдийн тасаг

         БОЭТ-ын төрөх эмэгтэйчүүдийн тасаг нь Дорнод болон зүүн бүсийн аймгийн хүн амд эх барих эмэгтэйчүүдийн үндсэн болон зарим төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.

[huge_it_slider id=”2″]
Үйлчилгээний хүрээ:
1235 км кв нутаг дэвсгэрт орших 13 сум болон аймгийн төвийн оршин суугчид болон Хэнтий аймгийн Норовлин, Баян овоо, Сүхбаатар аймгийн Эрдэнэ-цагаан сумын оршин суугчид үйлчлүүлдэг.
Үйлчилгээний чиглэл:

  • Жирэмсэн үеийн бүх тусламж үйлчилгээ
  • Жирэмсний болон эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ
  • Төрөх үеийн тусламж үйлчилгээ
  • Төрсний дараах үеийн тусламж үйлчилгээ
  • Нярайн эрт үеийн тусламж үйлчилгээ
  • Жирэмсний эмгэгийг эмчлэх
  • Нөхөн үржихүйн цогц тусламж үйлчилгээ, үргүйдэл, шээс задгайрах эмгэг
  • Эмэгтэйчүүдийн хавдарын үеийн оношилгоо, эмчилгээ
  • Цэвэршилтын үеийн тусламж үйлчилгээ
  • Охидын тусламж үйлчилгээ
  • Мэс заслын тусламж үйлчилгээ: умай, дайварууд, гуурсан хоолойд хийгдэх мэс засал, үтрээ, хярзан нөхөн сэргээх пластик болон давсаг сойх мэс засал, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал)

Бүтэц зохион байгуулалт

  • Хүлээн авах
  • Төрөх хэсэг
  • Төрсний дараах хэсэг
  • Жирэмсний эмгэгийг эмчлэх хэсэг
  • Эмэгтэйчүүдийн хэсэг
  • Нярайн тусламж үйлчилгээний хэсэг
  • Жирэмсний эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинет 2
  • Эмэгтэйчүүдийн зөвлөгөө өгөх кабинет
  • Жирэмсний болон эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ
  • Эхийн амрах байр
  • Шинэ иргэний өрөө
  • Эргэлт, уулзалтын хэсэг
  • Сургалтын танхим

Хүний нөөц

Төрөх эмэгтэйчүүдийн тасаг нийт 50 ажилтантай. Эх барих эмэгтэйчүүдийн эмч 10, нярайн эмч 1, эх баригч 17, мэс заслын сувилагч 4, мэргэшсэн нярайн сувилагч 5, дархлаажуулалтын сувилагч 1, үйлчилгээний ажилтан асрагч зэрэг 50 бүрэлдхүүнтэй ажилдаг бөгөөд АУ-ны магистр 2, тэргүүлэх зэрэгтэй эмч 2, ахлах зэрэгтэй эмч 3, тэргүүлэх зэрэгтэй эх баригч 2, ахлах зэрэгтэй эх баригч 2, баклаврийн зэрэгтэй 4 эх баригч, ахлах зэрэгтэй сувилагч 1, спортын мастер 1, шатарын дэд мастер 1, сагс, гар волейбол, ширээний теннис, шатарын нэгдүгээр зэргийн тамирчид 5 байна.

Тасгийн эрхлэгч: Д. Саранцэцэг. АУ-ны магистр, клиникийн профессор, ахлах зэргийн эмч
Зөвлөх эмч : Ц.Ганбат. АУ-ны магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
Ерөнхий мэрэгжилтэн: Б.Алтанцэцэг. Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч
Тасгийн бага эмч: М.Баярмаа. Тэргүүлэх эх баригч бага эмч
Эх барих эмэгтэйчүүдийн эмч нар: П.Сэргэлэн (ахлах зэрэгтэй), О.Одсүрэн, Д.Билгүүнжаргал, Д.Туяа, Д.Минжмаа, Э.Өлзийжаргал.
Нярайн эмч Ж.Дэлгэрмаа (ахлах зэрэгтэй)
Тусламж үйлчилгээ:
Төрөх эмэгтэйчүүдийн тасагт жилд дунджаар 3000 хүн хэвтэн үйлчлүүлдэг. Үүний төрөлт 2000, ЖЭЭТ-д 400, эмэгтэйчүүдийн тасагт 550 хүн хэвтэн эмчлүүлдэг. Мэс засал эмчилгээ 600 (кесар мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал) орчим хийгддэг. Батлагдсан ор 60. Амбулотороор 16000 орчим хүн үйлчлүүлдэг. Үүний жирэмсний хяналт 7800, хэт авиан шинжилгээ 5000, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ 3000 орчим байдаг.
Судалгаа шинжилгээ, илтгэл
Төрөх тасгийн хамт олон нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг эрхэмлэн хийж буй ажил, үүрэгтээ байнга судалгаа шинжилгээ хийн аймаг, улсын болон олон улсын онол практикийн хуралуудад хэлэлцүүлэн дүгнэлт хийж, туршлага хуримтлуулдаг.

Үүнд:

  1. “Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан төрөлтийн онцлог”. Нэг сэдэвт бүтээл. ЭМШУИС”. 2014 он. Хэлэлцэгдсэн байдал: “Innovation-2008” Олон Улсын Эрдэм Шинжилгээний V Хурал. 2008. Монголын Залуучуудын Холбоо “Эврика” багш оюутны 11 Эрдэм Шинжилгээний Бага Хурлын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбарын хурал. 2009.04.
  2. “Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” Олон улсын 1; 2; 3; 4; -6 дугаар конгресс, Эх, хүүхдийн эрүүл мэнд эрдэм судлал эрдэм шинжилгээний ээлжит хурлуудад жил бүр оролцон шагналт байранд орж байсан.
  3. “Дорнод аймаг дах кесар мэс заслын өнөөгийн байдалд хийсэн судалгаа”. Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” Олон улсын 8 дугаар конгресс, XXVI хурлын 2-р байрны шагнал. 2015.07
  4. Дорнод аймаг дах БОЭТ-ын эмэгтэйчүүдийн тасагт дурангийн мэс хийгдсэн байдал. “Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” Олон улсын 5 дугаар конгресс 2013.07.
  5. Хөдөө орон нутагт үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар хүртээмж. “Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” Олон улсын 6 дугаар конгресс Эх, хүүхдийн эрүүл мэнд – эрдэм судлал эрдэм шинжилгээний XXIV хурал. 2012.07.
  6. Судсаар болон бүрэн бус хооллолттой нярайн жингийн алдагдлыг тооцсон байдал. Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” Олон улсын 6 дугаар конгресс Эх, хүүхдийн эрүүл мэнд – эрдэм судлал эрдэм шинжилгээний XXIV хурал. 2011.07.
  7. Ургийн цистик гигром тохиолдлын танилцуулга. “Туршлагаа солилцон, тусламжаа сайжруулцгаая” Олон улсын 6 дугаар конгресс Эх, хүүхдийн эрүүл мэнд – эрдэм судлал эрдэм шинжилгээний XXVI хурлын 2-р байрны шагнал. 2010.07.
  8. “Улаан хоолойн төрөлхийн битүүрэлтэй, уушигны хатгалгаатай дутуу нярайг эмчилсэн үр дүн“ тохиодлын танилцуулга
  9. Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдлэг, хандлагад хийсэн судалгаа. Дорнод. Эрдэм шинжилгээний хурал. 2014 он.
  10. Study on Cervical Cancer Risk Factors, Screening Practice Among Mongolian Women And HPV Vaccine Acceptability. Baigalimaa.G1;2, 3Sarantsetseg.D, 4Laurie Elite, 5Chuluun-Erdene.L Karen Eggeston2,1National Cancer Center of Mongolia,2 Stanford University, CA, USA3Dornod Aimak General Hospital, Mongolia,4 Ontario Cervical Cancer Screening Program, Cervical Care Ontario, Toronto , Ontario, Canada. 2014 он.
  11. БОЭТ-ийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт бүртгэгдсэн “Төрөлхийн хөгжлийн гажгийн зонхилон тохиолдох хэлбэр, нөлөөлөх зарим хүчин зүйлс.
  12. Дорнод аймаг дахь 0-1 насны хүүхдийн өвчлөл, нас баралт. ЭМБ үндэсний 2-р бага хурал.1999 он.
  13. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, ХДХВ-тэй тэмцэх талаар авч буй арга хэмжээ тулгамдсан асуудал. 2004 он.
  14. Эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн, гэр бүл, хамт олны оролцоо. Зүүн бүсийн уулзалт семинар. 2007 он.
  15. Эмэгтэйчүүдийн үрийн хоолой боох мэс заслын арга. ДЭМБ-ын аргачлалыг Зүүн бүсэд анх нэвтрүүлсэн нь.
  16. Төрсний дараах минилапартоми. ДЭМБ-ын аргачлал. Зүүн бүсэд анх нэвтрүүлсэн.
  17. Кольпоскопи оношилгооны арга. Хөдөө орон нутагт анх удаа нэвтрүүлсэн.
  18. Дутуу төрөлтийн үед дексаметазон хэрэглэсэн үр дүн. Хөдөө орон нутагт анх удаа нэвтрүүлсэн
  19. Эхийн эндэгдлийг бууруулах үгэн зам. Ном. 1994 он.
  20. Өсвөр насны охид хөвгүүдийн сургалтын хөтөлбөрийн үр дүн.
  21. Уламжлалт эх барихуй
  22. Эх барихын яаралтай тусламж. 1997 он