Халдвартын тасаг

БОЭТ-н халдвартын тасаг 22 ортой, 19 ажилтантай.  Үүнд; Их эмч-5, Ахлах сувилагч-1, бага эмч-2, сувилагч-11 байна. Мөн манай тасагт ахлах зэрэгтэй эмч-3, АУ-магистар эмч-1, ахлах зэрэгтэй сувилагч-3 тус тус ажилладаг. Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Байгалын голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх сэргийлэх”, “Гэдэсний халдварт өвчинтэй тэмцэх сэргийлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажилладаг.

     Бүтэц үйл ажиллагаа;

  1. Хэвтэн эмчлүүлэх
  2. Амбулатори
  3. Хүлээн авах
  4. Өдрийн эмчилгээ                                                                                                                    2022 оны байдлаар амбулаториор 2717 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 954 өвчтөнд  тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн байна.                                                                                                                                                                                                                           Короновируст халдварын дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган, болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 2022 оны А/36 тоот тушаалын дагуу хариу арга хэмжээ авах, халдварын сэргийлэлт, хяналт, халдваргүйтгэлийн заавар, Эрүүл Мэндийн Сайдын А/33 тоот тушаал Шинэ короновируст халдварын оношилгоо, эмчилгээний түр зааврыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Гоц аюулт халдварт өвчний голомтонд ажиллахад шаардагдах аранз, хүнс, давтан ариутгалын болон нэг удаагийн хамгаалах хувцас, автомакс, ариутгалын бодисын нөөцөлж, бэлэн байдлыг ханган ажилладаг.

Зоонозын халдварт өвчний үед мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаас гадна аймгийн ЗДТГ, МХГ, ОБХ, ХАА/ мал эмнэлэгийн газар\ зэрэг байгууллагатай хамтран ажилладаг.