Тус эмнэлгийн Сувилахуйн алба нь анх 2004 оны 2 сарын 5 нд захирлын А/25 тоот тушаалаар байгуулагдаж хуучин зохион байгуулалтын тогтолцоогоор ажиллаж байгаад ЭМС-ын 2012 оны 105 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оны 7 сарын 7 ны А/45 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийсэн байна. Сувилахуйн хөгжлийн стратегийн хэрэгжилтийн хүрээнд болон ЭМСЯ-ны сайдын 2015 оны 495 тоот тушаалыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааны дүрэм, журмыг шинэчлэн БОЭТ-ийн захирлын 2016 оны А/51 тоот тушаалыг батлуулан ажиллаж байна.
Одоо Сувилахуйн алба нь албаны дарга 1, арга зүйч сувилагч 2, ахлах сувилагч 23 хүн, 237 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байгаагаас сувилагч 172, бусад тусгай мэргэжлийн 65 хүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө, удирдлагаар ханган ажиллаж байна.
[huge_it_slider id=”4″]
Сувилагч тусгай мэргэжилтнүүдээс бакалаврын боловсролтой сувилагч 21.1% /50/, төрөлжсөн мэргэжлийн сувилагч 32.3% /76/, мэргэжлийн зэрэгтэй сувилагч, тусгай мэргэжилтний эзлэх хувь 26.6% /63/ тай байна.
Сувилахуйн албаныхан бид ямарваа нэгэн үйл ажиллагааны анхдагчид байсан бөгөөд бидний амжилт бүтээл, анх удаа санаачилан хийсэн ажлууд:
- 2001 онд палатны сувилагчийн системд анх дотрын тасаг, 2002 оноос мэс засал, 2004 оноос мэдрэл, сүрьеэгийн тасаг ажиллаж эхэлсэн.
- 2003 оноос анх удаа сувилахуйн практикт гадаад харилцаа хамтын ажиллагааг эхлүүлж байсан
- Өөрсдийн мэргэжлийн номыг сувилагч нарын сангийн хуримтлалын мөнгөөр авч номын сангийн баяжилтыг хийж мэргэжлийн 30 гаруй номын фондтой болж байсан.
- 2005 онд Зүүн бүсийн аймгуудын эмнэлгийн ахлах сувилагч нарын мэргэжлийн зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгуулж Сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж байгаа 9 асуудлыг тодорхойлж, уг асуудлыг шийдвэрлэх арга замыг зөвлөлдөж туршлага солилцсон.
- 2005 оноос эхлэн Япон улсын туршлагаар сувилагч нарын хөдөлмөр хамгааллын хувцасны загварыг шинэчилсэн
- Мөн 2005 оноос шинэ төгсөлтийн сувилагчдыг дадлагажуулан сургах ажлыг нэвтрүүлж 2013 онд захирлын тушаалаар баталгаажуулсан.
- 2006 онд анх удаа “Сувилагчийн хүрэлцээтэй тооны нөөц-Эрүүл амьдралын баталгаа“ сэдэвт аймгийн сувилагчдын анхдугаар зөвлөлгөөнийг 2006 оны 5 сарын 12 ны өдөр зохион байгуулж төв, хөдөөгийн сувилагч тусгай мэргэжилтний төлөөлөл 80 гаруй хүн оролцсон
- Бүсийн хэмжээний сувилагч, тусгай мэргэжилтний онол практикийн бага хурал- 2006 он
- 2007 оноос эхлэн Олон улсын эх баригчдын өдрөөр “Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эх баригч бага эмч нарын мэргэжлийн зөвлөлдөх уулзалт “-ыг санаачилан хамтран зохион байгуулалцсан
- Бүсийн хэмжээний анхны мэргэжлийн сургалтуудыг зохион байгуулж байсан /2007-2008 онд /
- 2011 онд Ажил мэргэжлийн улсын уралдаанд оролцож улсад 3 байр эзэлж багаараа Хөх хот аялах урамшуулал
- 2013 онд туслах сувилагч төгсөж ирсэн бөгөөд 2014 оноос МЭЭТ, мэс засал, дотор, хүүхэд, мэдрэлийн тасагт ажиллаж эхэлсэн
- 2014 онд Улсын хэмжээнд ажил үйлсээрээ улсад 3 байранд шалгарсан
- Бүсийн болон улсын хэмжээнд спортын 4 төрөлт тэмцээнийг анх удаа аймагтаа зохион байгуулж 2008 онд бүсдээ түрүүлж цом, 2015 онд бүсээрээ хамтран баг болж улсын тэмцээнд оролцон шилжин явах цом авсан
- Жил бүр ОУСӨ-өөр зохион байгууллагддаг улсын хэмжээний ОПБХ-д илтгэлээ хэлэлцүүлж шагналт байруудад орсон
- 2010 оноос эхлэн сувилахуйн тарилгын стандартыг хянах хяналтын хуудсыг нэвтрүүлсэн
- Эх баригч нарынхаа ажлын ачааллын талаархи судалгааг анх удаа Япон улсад олон улсын 27-р конференцэд хэлэлцүүлж туршлага судалсан
- Мэргэжлийн зэрэгтэй сувилагчийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь сувилагч нарын ур чадварын үнэлгээ болж байна.
- Сувилагчийн 1 өдөр аяныг жил бүр зохион байгуулахдаа зорилтот бүлгүүдээ тухайн жилийн ОУС-ийн урианд нийцүүлэн, нөгөө талаас эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн статистик үзүүлэлт зэргээс үндэслэн зохион байгуулж хэвшсэнээс гадна долоо хоног бүрийн мягмар гаригт Сувилагчийн цаг хөтөлбөртэй болсон.
- Сувилахуйн удирдлага менежементийн болон сувилахуйн удирдлага манлайллын сургалт, СОРЕ сургалтанд сувилагч нараас анх суралцаж олон ажлуудыг санаачилан хийснээр 2014 онд Сувилахуйн албаны чанарын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж Мэргэжлийн хяналтын газраас хангалттай үнэлгээ авсан.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон хүүхдэд ээлтэй эмнэлэг болоход сувилагч нарын санаачилан хийсэн олон ажлуудын үр дүнд улс болон аймагт шалгарсан
Сувилагч тусгай мэргэжилтний дунд онол практикийн бага хурлыг 1999 оноос анх бие даан зохион байгуулж ирсэн бөгөөд 2001 онд Улаанбаатар хотод болсон ОПБХ-д бага эмч Ч.Оюунтунгалаг, 2014 онд хүүхдийн тасгийн сувилагч Б.Алтанзагас нар оролцож шагналт байр эзэлж ЭМЯ, МСН-ээс эрхлэн гаргасан илтгэлийн эмхэтгэлд 3 сувилагчийн илтгэл хэвлэгдсэн байна. Мөн 1999-2014 онуудад зохион байгуулагдсан ОПБХ-ын илтгэлийн эмхэтгэлийг хийсэн, 2006 онд Бүсийн аймгуудын сувилагч, тусгай мэргэжилтний ОПБХ-ыг анх удаа зохион байгуулсан, БОЭТ-ийн 80 жилд 2006, 2007 оны илтгэлийн эмхэтгэл, 2009-2015 оны илтгэлийн эмхэтгэлийг тус тус хэвлэн нийтлүүлж олны хүртээл болгосон байна.
Английн VSO байгууллага Мишель Поттер 2003-2005 онд ажиллах хугацаандаа Мэргэжлийн англи хэл, ДОХ/ХДХВ, Нүдний тусламж үйлчилгээний талаархи олон улсын түвшингийн сургалтыг зохион байгуулж, *A pain in the bum*тэмцээн Сувилахуйн 4 сэдвээр реферат бичүүлэн дүгнэж сувилагч нарын хувцаслалт болон эмийн гардан уулгалт, хэрэглээн дээр анхаарч ажиллах талаар заавар зөвлөлгөө өгч байсан бол, Маартен Стоффлес 2005-2008 онд анх удаа 2 хөтөч сувилагч, Сувилгааны албаны үйл ажиллагааг чадавхижуулах, Тээвэрлэлтийн системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байлаа. Мөн Францын NAADAM-2005 оноосөвчтний функциональ ор матрац 60 ширхэг, тэргэнцэр, бусад жижиг багаж хэрэгсэл , АНУ-ын F.I.R.E – 2007 онооснэг удаагийн болон жижиг багаж хэрэгслээр хангагдсан.Мэс заслын хагалгааны болон унтуулгын, нярайн сувилагч нарт ариун материалтай харьцах тухай сургалт, Солонгосын ECC-2003 оноос 5000 гаруй фондтой анагаахын номын сан, VCS-2007 оноосхагалгааны эмч, сувилагч нарт хагалгааны бэлэн байдал ба хагалгааны дараах ажиглалт сэдвээр, Бельгийн төслийн хүрээнд чанарын удирдлага, яаралтай тусламжийн бэлэн байдал, ариутгал халдваргүйтгэлийн болон мэс засал, унтуулгын чиглэлийн сургалтуудыг зохион байгуулж хамтарсан үзлэг хагалгааг хийсэн нь сувилагчдын мэдлэг, ур чадварын түвшин нэмэгдсэн гэж боддог.
Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас хөдөлгөөн засалч, ахуй засалч ажилласнаар цус харвалтын дараах болон гэмтлийн дараах үеийн хөдөлгөөн засал эмчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаанд дэвшил гарсан билээ.
Сувилахуйн тусламж үйлчилгээнд гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх анхны сэдлийг тухайн үед ажиллаж байсан захирал Ц.Ганбат өгч түүний санаачилга, дэмжлэгт удирдлага бидний амжилтын эх үндэс байсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
Сувилахуйн алба нь ЭМЯ болон БОЭТ-ийн зорилго, зорилт, бодлого чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулаад зогсохгүй мэргэжлийн нийгэмлэгүүдтэй нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн билээ.
1996 онд Улаанбаатар хотод болсон МСН-ийг үүсгэн байгуулах тухай анхдугаар бага хурaлд Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий сувилагч, Б.Оюунцэцэг оролцож анхны гишүүнээр элссэн.Тус салбар нийгэмлэг нь 1999 онд бүх сувилагч тусгай мэргэжилтний хурлаар МСН-ийн дүрэм, гишүүний үүрэг, эрхтэй танилцаж салбар нийгэмлэг болох шийдвэр гарч 90 гишүүнтэйгээр салбар нийгэмлэгийн 13 тоот гэрчилгээтэйгээр анх байгуулагдсан.
Анхны хурлаар салбар нийгэмлэгийн даргаар ерөнхий сувилагч Д.Ариунаа сонгогдож тэргүүлэгчдээр нь ахлах сувилагч нараас 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр санал нэгтэй сонгож, нарийн бичгийн даргаар дотрын тасгийн ахлах сувилагч Б.Янжмаа ажиллаж байсан.
Одоо тус салбар нийгэмлэг нь МСН-ийн удирдах зөвлөлийн 2002 оны 4 сарын 5 ны өдрийн хурлын шийдвэрээр 08 тоот салбар нийгэмлэгийн гэрчилгээтэй 160 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
ЭМЯ, МСН-ээс зохион байгуулсан ажил мэргэжлийн уралдаан тэмцээнд1997 онд сувилагч Д.Ариунаа, 2000 онд сувилагч С.Оюунчимэг нарамжилттай оролцож “Алтан гартсувилагч “ медалиар шагнагдсан төдийгүй МСН-ээс 2013 оны 5 сарын 10-нд Тусгаар тогтнолын ордонд зохион байгуулагдсан “Сувилагч тандаа баярлалаа”сэдэвт хүндэтгэлийн үйл ажиллагаанд Хүүхдийн тасгийн сувилагч Ч.Алтанцэцэг нь улсын хэмжээнд шалгаран “Үйлчлүүлэгчийн талархал хүлээсэн сувилагч” шагналаар шагнагдсан бидний бахархал билээ. 2014-2015 онуудад Монголын сувилагчдын нийгэмлэгийн “Цагаан зүрх” тэмдэгээр Үйлчилгээний албаны дарга Б.Янжмаа, сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн ахах сувилагч Б.Аня, “Ард түмний талархал хүлээсэн сувилагчаар” хүүхдийн тасгийн ахлах сувилагч Б.Нямсүрэн, “МСН-ийн хүндэт жуух“ бичгээр Сувилахуйн албаны дарга Д.Ариунаа, Сургалтын арга зүйч Ц.Уранчимэг, гемодиализийн сувилагч Р.Наранцэцэг нар шагнагдаж байлаа.
Сувилахуйн амьдрал төвтэй 2010 оноос эхлэн хамтран ажиллаж мэргэжлийн сонин сэтгүүл, уралдаан тэмцээнд удаа дараа оролцсоноос 2014 онд Сэтгэцийн тасгийн ахлах сувилагч Бэхбат овогтой Аня “Насанд хүрэгчдийн эрүүл мэндийн шилдэгийн шилдэг сувилагч”-аар шагнагдаж, Хүүхдийн тасгийн сувилагч Дашдондог овогтой Дэлгэрзаяа нь “Тэргүүний сувилагч”-аар, 2015 онд Насанд хүрэгчдийн эрүүл мэндийн шилдэг сувилагч-аар хавдрын тасгийн сувилагч О.Гэрэлтуяа нар шалгарсан.
2015 онд ЭМСЯ, Монголын эх баригч бага эмч нарын нийгэмлэгээс зохион байгуулагдсан Олон улсын эх баригчдын өдөрт зориулсан “Анхны Тэврэлт” аянд амжилттай оролцож эх нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажиллаж амжилт гаргасан амжилтаараа төрөх тасгийн эх баригч М.Баярмаа нь “Чадварлаг эх баригч” -аар шалгарсан нь бид бүхний бахархал болж байна.
Бидний дунд хөдөлмөр гавьяагаа улсдаа үнэлүүлсэн олон арван сувилагч, тусгай мэргэжилтнүүд байдаг бөгөөд Алтан гадас одонт- 2, Хөдөлмөрийн хүндэт медальтан-3, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-87, ЭМЯ-ны хүндэт жуух бичигтэн-142, Аймаг хотын шагналтай 74 хүн байна.
Бидний өдий зэрэгтэй ажиллаж, мэргэжлээрээ өсөн дэвшиж, шинийг санаачилах, бүтээн байгуулах ажлын эхлэл бүрийг үе үеийн ахмад сувилагч, тусгай мэргэжилтэн та нарын минь нөр их зүтгэлийн ач юм.
Хайраар дэлхийг өөрчилсөн алдартай сувилагч, Сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Ф.Найтенгелийн үлдээсэн сургаалыг өдгөө олон орон хэрэгжүүлж өөр өөрийн улс орондоо тохирсон сувилахуйн онолыг бий болгосонтой адил Монгол улсад тэр дундаа Дорнод аймгийн 90 жилийн түүхтэй БОЭТ–ийн сувилагч нар өөрсдийн сувилахуйн онолоо дэвшүүлэн, түүнийгээ хэрэгжүүлэх ариун үйлсэд амжилт бүтээл арвинтай ажиллаж байна.