• Эмнэлгийн тусламжийн алба

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг

          Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасаг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ  болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж байдаг.

       Үйлчлүүлэгчийн 3 өрөө болон  сувилагчийн постын дэргэд хяналтын 2 ортой нийт үйлчлүүлэгчийн 6 ортойгоор ажиллаж байна.

        МЭЭТасаг нь тасгийн эрхлэгч Х.Урантуяа, ахлах сувилагч Т.Отгонбаяр, нарийн мэргэжлийн их эмч-5, сувилагч-11, туслах сувилагч-4, үйлчлэгч-1 бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 9 сувилагч ажиллаж байна. 24 цагийн туршид жижүүрийн эмч, ээлжийн 2 сувилагч ажилласанаар ажлын бус цагаар нарийн мэргэжлийн  эмч сувилагчийг дуудахгүй, хагалгааны хүлээгдэлгүй, яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлж,  мэдээгүйжүүлэг өгөхөөс гадна амбулатори, компьютер, дурангийн зарим шинжилгээг хийхэд, хүүхэд болон хүнд өвчтөнд унтуулга өгөх шаардлагатай тохиолдолд  хагалгааны бэлэн байдлыг хангаж олон төрлийн хагалгаа мэс ажилбар, шинжилгээ хийх бүхий л боломжоор ханган хүн амд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ур чадварын өндөр түвшинд хүргэн ажиллаж байна.

          Манай тасагт:  клиникийн профессор-1 Хөдөлмөрийн хүндэт медальт-2, Эрүүлийг хамгаалхын тэргүүний ажилтан -6,эрүүл мэндийн яамны хүндэт жуух бичигтэй-4 Ахлах зэрэгтэй их эмч 1, ахлах зэрэгтэй сувилагч-3 ажиллаж байна.  МЭЭТ асагт жилдээ 350 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлдэг ба 1500 гаруй хагалгаанд мэдээгүйжүүлэлт явуулж байна.

        Сүүлийн үед мэдээгүйжүүлэлтэнд нугасны мэдээ алдуудлалтыг өргөн хэрэглэж  хагалгааны дараахь өвчин намдаалт парабертебральный  хориг, төрөлтийн үеийн өвчин намдаалтыг өргөн хэрэглэж байна.  Мэс заслын идэвхи, өвчтөний тоо ихэссэнтэй холбоотойгоор /эмч нарын хангамж хүрэлцээтэй болсоноор/ нийт мэдээгүйжүүлэг жилээс жилд өсөж байна.

            Эмч сувилагч нар нь судалгааны ажил хийж Олон улсын болон Дорнод аймгийн онол практикийн бага хурлуудад  илтгэл тавьж амжилттай оролцож ирсэн.

Үүнд:

  • Дорнод аймгийн БОЭТ-д сүүлийн 5 жилд цусаа бэлэглээд хасагдсан донорын судалгаа
  • Түлэгдэлтийн үеийн эмчилгээ өвдөлт намдаалтад хийсэн судалгаа
  • Мэргэжлээс шалтгаалан сэтгэлийн тэнхээ барагдах хам шинж
  • Холголт цооролтын эмнэлзүйн тохиолдлоор хийсэн судалгаа