Нүдний тасаг

      Нүдний тасаг  Чимэдийн Орсоо 1981 онд хүүхдийн нүдний эмчийн мэргэжил олгох курс төгсөөд, 1981 оны 12 сарын 5-нд Хүүхдийн тасгийн дэргэд Нүдний кабинет анх байгуулагдахад эмчээр ажиллаж , сувилагчаар Доржийн Гандолгор томилогдон Дорнод аймагт Хүүхдийн нүдний мэргэжлээр тусламж үзүүлэх ажлын эхлэл тавигдсан. Эндээс улбаалан  5 жил ажиллаад 1986-1987 онуудад АУДС-ийн клиникийн ординатурт нүдний мэргэжлээр суралцан төгссөн. Тэр үед мэс заслын тасагт нүдний өвчтэй хүмүүсийг эмчилдэг 2 ор байсан нь Дорнод аймгийн хувьд үнэхээр учир дутагдалтай байсан учраас нүдний эмчилгээ үйлчилгээний  тусламжийн хүрээг өргөтгөн чанар сайжруулахаар  нүдний тасаг 1987 онд 15 ортой тасаг хөдөө орон нутгийн аймгуудын дотроос  анх удаа байгуулагдсан юм .

  Нүдний тасаг байгуулагдан байнгын ажиллагаанд орсноор харах эрхтний өвчин, эмгэгийг орон нутагтаа  эрт оношлох,  урьдчилан сэргийлэх , эмчлэх үндэс суурь тавигдсаны дээр   тэрчлэн мэс заслын эмчилгээг үе шаттай нэвтрүүлэн  өнөөг  хүртэл  бүс нутгийн хүн амд нүдний тусламж үйлчилгээг өргөн цар хүрээтэй үзүүлсээр иржээ. Тус тасагт нүдний цайж хатуурсан болрыг  жижиг зүслэгтэй аргаар авах, уян болор суулгах ,   нүдний даралт ихсэх өвчний үед хийгддэг төрөл бүрийн мэс заслууд , нүдний алиман дотор орсон гадны биет авах, зовхины эмгэгийг засах, нүдний нэвт гэмтлийг цэгцлэх,   нулимасны замын эмгэгийг оношлон , сэргээх м/з,  хялар засах  гэх мэтчлэн  20 гаруй нэр  төрлийн хагалгааг тогтмол хийдэг  үйл ажиллагаа нь тогтмолжсон 36 жилийн түүхтэй тасаг билээ .

Нүдний эмч Ч.Орсоо нь 1987-2001 он хүртэл Нүдний тасгийн эрхлэгч их эмчээр ажиллаж байгаад 1998 оны 6 дугаар сард  Монгол улсын хүний гавъяат эмч шагнал хүртсэн. Дорнод аймгийн хэмжээнд анх удаа гавъяат эмч нүдний тасгаас төрөн гарсан нь хойч үе бидний бахархал билээ.

 Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчидийн 2007 оны 6 сарын 27ны өдрийн  № 60  дугаар тогтоолоор  БОЭТөвийн нүдний тасгийг Монгол Улсын хүний гавьяат эмч Чимидийн  Орсоогийн  нэрэмжит тасаг болгосон билээ

Нүдний тасагтай хамар хоолойн өвчитнийг хэвтэн эмчлүүлэх 5 ор нүдний 10 ор   нийт  15 ортой ажиллаж байгаад 2023 оны 1 сараас эхлэн эрүү нүүрний мэс засал, чих хамар хоолой,  нүдний тасгийн хамтарсан нэг тасгийн бүтэцтэй 15 орны багтаамжтай цаашид ажиллуулахаар шийдвэрлээд  ажиллаж байна.

Нүдний  Тасгийн эрхлэгчээр :  1, Ч. Орсоо 1987-2001 он хүртэл

                                                         2,   Д.  Оюундэлгэр  2001-2013 он

                                                         3,   А. Нарангэрэл   2013-2018 он

                                                          4,  Б. Цэцэгмаа       2018- оноос хойш  одоог хүртэл  /2023/