Хавдар хөнгөвчлөх эмчилгээ

                   ХАВДАР ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Түүхэн товчоо: 1982 оноос аймгийн хүн амын хорт хавдрын өвчлөл, нас баралтын тайланг улсад явуулсанаар Хавдар судлалын кабинетын үйл ажиллагаа эхэлсэн юм.

Үүнээс хойш тус кабинетын эмчээр мэс засал, эмэгтэйчүүд, уян дурангийн болон эс судлаач эмч нар хавсран ажиллаж байсан бөгөөд 2001 оноос Хавдар судлаач эмч Г. Саранцэцэг, 2006 оноос Хавдар судлаач эмч Д. Батцэцэг нар ажиллаж байсан бол 2011 оноос Хавдар судлаач эмч Г. Отгонжаргал, 2022 оноос хөнгөвчлөх эмчилгээний эмч И.Нямцэцэг нар ажиллаж хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Тус кабинетын бага эмчээр Г. Баасансүрэн 1987оноос хойш тасралтгүй 25 жил ажилласан юм.

2007 онд Хавдар судлалын кабинетын үйл ажиллагаа өргөжиж Эс судлаач эмч Л. Тожилын бичсэн төслийн дагуу Монгол дахь Британийн Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр 5 ортой “Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг” байгуулагдаж 2 их эмч, хавдрын бүртгэлийн ажилтан дүн бүртгэгч бага эмч, тасгийн сувилагч, асрагчтайгаар тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол 2022 оноос 10-н ортой болж өргөжин эмч 2, ахлах сувилагч 1, тасгийн сувилагч 2, хими, хөнгөвчлөх эмчилгээний сувилагч тус тус 1, туслах сувилагч 1, асрагч 1 нийт 9-н ажилтантайгаар Зүүн бүсийн хэмжээнд хавдар хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжлийн амбулатори, стационарийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Хавдрын тасгийн сувилагчаар 2008 оноос О.Оюунчимэг тасралтгүй 12 жил ажилласан байна.

2007 онд Хавдар судлалын кабинетын үйл ажиллагаа өргөжиж Эс судлаач эмч Л. Тожилын бичсэн төслийн дагуу Монгол дахь Британийн Элчин сайдын яамны санхүүгийн дэмжлэгтэйгээр 5 ортой “Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг” байгуулагдаж 2 их эмч, хавдрын бүртгэлийн ажилтан дүн бүртгэгч бага эмч, тасгийн сувилагч, асрагчтайгаар тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол 2022 оноос 10-н ортой болж өргөжин эмч 2, ахлах сувилагч 1, тасгийн сувилагч 2, хими, хөнгөвчлөх эмчилгээний сувилагч тус тус 1, туслах сувилагч 1, асрагч 1 нийт 9-н ажилтантайгаар Зүүн бүсийн хэмжээнд хавдар хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжлийн амбулатори, стационарийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Бидний зорилт: Зүүн бүсийн хэмжээнд Хавдар хөнгөвчлөх эмчилгээний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд оршино.

Энэ нь хавдрын эд эсийн өсөлтийг саатуулах, зогсоох үйлчилгээ бүхий хавдрын эсрэг хими, бай эмчилгээг хийх, үйлчлүүлэгсдэд гартээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц ээлтэй орчин бүрдүүлэн, тэдний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн эмчилгээ, сувилгаа, асаргаа үйлчилгээний хөнгөвчлөх тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх явдал юм. Мөн хорт хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг тогтмолжуулж хүн амд “Эрүүл аж төрөх ёс”-ыг төлөвшүүлэх, Эрүүл мэндийн боловсрол олгоход чиглэгдэнэ.

Хавдар судлалын кабинетын үйл ажиллагаа: Кабинетын диспансерийн хяналтад жилдээ 600 гаруй өвчтөн тогтмол хянагдаж байна. Манай кабинет нь жилд дунджаар 3000 гаруй хүнд амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг хийж, зөвлөгөө өгч байна.

Жилд дунджаар 240-өөд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгддэгээс 70 орчим хувь өвчний хожуу буюу хорт хавдрын III, IY үедээ оношлогдож байгаа нь мэс засал, хими, туяа гэх мэт хавдрын эсрэг өвөрмөц эмчилгээ хийгдэх боломжгүй үедээ оношлогдож, 60-аад хувь нь оношлогдсон тухайн жилдээ нас барж байна. Мөн хорт хавдрын урьдчилан сэргийлэлтийн сургалт, сурталчилгааг жилд тогтмол хийж хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож байна.

 Хавдар хөнгөвчлөх эмчилгээний тасгийн үйл ажиллагаа: Тус тасаг нь байгуулагдсан 2007 оноос хойш нийт 3504 өвчтөнд хэвтүүлэн хавдрын хөнгөвчлөх эмчилгээ, асаргаа сувилгааг хийсэн бол сүүлийн таван жилийн байдлаар өдрөөр болон хэвтүүлэнхими эмчилгээг давхардсан тоогоор 235 хүнд хийсэн байна. 2024 оноос  хорт хавдрын бай эмчилгээг нэвтрүүлэн хийхээр төлөвлөж бэлтгэл ханган ажиллаж байна.

Хавдрын тасагт 2021 онд 158 хүн хэвтсэн бол 2022 онд 211 болж өссөн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 буюу 25,1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. 2022 оны 12 сарын байдлаар шинээр хавдрын хяналтад орсон 233, хорт хавдрын нас баралт 154 бүртгэгдсэн байна.