БОЭТ-ийн БЗДХ/ДОХ –ын СДЗШТөв нь 3 их эмч, 1 бага эмч, 1 сувилагч ажиллаж, бүс нутгийн хүн амд ДОХ/БЗДХ-ын тусламж үйлчилгээг хүргэж, анхан шатны нэгжүүдэд хяналт, үнэлгээ хийх, мэдээлэл арга зүй мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
- БЗДХ-ын зовиуртай, эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрсэн өвчтөнд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, зөвлөгөө өгөх
- Сайн дураараа ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамрагдах, зөвлөгөө авах
- Эрүүл мэндийн дүгнэлт /ЭМД/ гаргуулах (жирэмсний, гадаад оронд ажиллах, суралцах, виз сунгуулах, ажилд орох, гэр бүл болох, мэс засал хийлгэх гэх мэт)
Амбулаторийн тусламж үйлчилгээг доорхи үзлэг, шинжилгээний кабинетуудаар үзүүлж байна.
Үүнд:
- Үзлэгийн кабинет №1
- Үзлэгийн кабинет №2
- Урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет /ЭМД гаргах/ №3
- Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинет №4
- Тариа шинжилгээний өрөө №5
ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ НАЙДВАРТАЙ УТАС : 80447010
Үйлчлүүлэгчид нян судлал /мазок/-ын шинжилгээ өгөхдөө дараах зүйлсийг анхаарна уу.
Эрэгтэйчүүд:
Өглөө шээхгүй ирэх
Эмэгтэйчүүд:
- Гадна бэлэг эрхтний угаалга хийхгүй ирэх
- Үтрээний лаа болон цацлага хэрэглээгүй байх хэрэв хэрэглэсэн бол дууссанаас хойш
- 3-5 хоногийн дараа шинжилгээ өгөх
- Боломжтой бол дороо дэвсэх дэвсгэр даавуу, хормогчтой ирэх
Шинжилгээ өгөхдөө
Иргэний үнэмлэх, эсвэл эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй ирэх;
Нийслэлийн иргэд шаардлагатай тохиолдолд харъяа дүүргээсээ 13А маягттай ирж үйлчлүүлэх;
Шинжилгээний хариу авахдаа:
Өөрийн биеэр ирэх
Хариу авах ёстой өдөр ирээгүй тохиолдолд 13.00-15.00 цагийн хооронд хариуг олгоно.
Шинжилгээний хариу тухайн сар дотроо авах
Өөрийн биеэр ирж авах боломжгүй тохиолдолд өөрийн иргэний үнэмлэхийг хариу авах хүнд өгч явуулах
Сайн дураараа, БЗДХ, ХДХВ/ДОХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдаж буй үйлчлүүлэгчдэд үзлэг, шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.