Skip to content
- 2006 онд БНСУ-н ASAN эмнэлэгтэй хамтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Уг хамтын үйл ажиллагааны хүрээнд мэс заслын 4 эмч, гэмтлийн 1 эмч, мэс заслын сувилагч 1 мэргэжил дээшлүүлж суралцсан.
- 2009 онд БНСУ-н Сөүлийн их сургуулийн мэс заслын эмч багш нартай хамтарч Дорнод аймагт дурангийн мэс засал хийгдсэн.
- 2010-2011 онд Бельги болон Швейцарь улсын мэс заслын багтай хамтарч дурангийн мэс заслуудыг хийж байсан.
- 2010 оноос Свансон сангийн төслийн хүрээнд Юта мужийн IMHC-н мэс заслын баг, сургагч багш нартай хамтарч дурангийн мэс засал хийгдсэн. 2012 онд тус эмнэлэгт мэс заслын 2 эмч дурангийн мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмшсэн.
- 2013 онд Европын ивэрхийн мэс заслын нийгэмлэгийн эмч нартай хамтарч ивэрхийн мэс заслыг нээлттэй болон дурангийн аргаар хийсэн бөгөөд үүнээс хойш ивэрхийн дурангийн мэс засал тогтмол хийгддэг болоод байна.
- Дээрх эмнэлэгүүдтэй одоог хүртэл үргэлжлүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд БОЭТ-н мэс заслын тасгийн эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийг урт болон богино хугацаагаар сургаж байна.