Өдрийн эмчилгээ /111 тоот/

       Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 483 дугаарын тушаалыг үндэслэн ажиллаж байна. БОЭТ-ийн Өдрийн эмчилгээний  кабинет нь эмнэлэгт хэвтэх үйлчлүүлэгчдийн тоог багасгах, орны хүлээгдэл бууруулах, өвчтөний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчдэд эмнэлгийн тусламж үйлчилээг түргэн шуурхай, аюулгүй хүргэх үүднээс амбулаторийн тасгийг түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ онд 2015.1.12-ны өдрөөс эхэлж 1 их эмч, 1 сувилагчийн 20 орон тоотойгоор эмчилгээ үйлчилгээ явуулж эхэлсэн.

       Өдрийн эмчилгээний  кабинет нь доорхи 9 кабинетаас өдрийн эмчилгээнд үйлчлүүлэх бичигтэй ирж эмчилгээнд хамрагдана.

  1. Дотор
  2. Мэдрэл
  3. Арьс
  4. Нүд
  5. Чих хамар хоолой
  6. Эмэгтэйчүүд
  7. Мэс засал
  8. Гэмтэл
  9. Хүүхэд /хүүхдийн хүлээн авах дээр өвчний түүх нээлгэж ирнэ./ Бусад кабинетаас үйлчлүүлэх иргэд БОЭТ-ийн А-корпусын /Том шар эмнэлэг/ 105 тоот өрөөнд өвчний түүхээ нээлгэж ирнэ.

Өвчний түүх нээхэд төлбөр төлөхгүй. Өрхийн эмч болон сумын эмчийн бичгээр үйлчлэхгүй.

Өдрийн эмчилгээнд хамруулах заалт:

Өдрийн эмчилгээнд эмнэлгийн мэргэжилтний хяналтанд уух эм, тарилга, мэдрэлийн эмчийн заалтаар сэргээн засах эмчилгээ хамаарна.

  • Үйлчлүүлэгчий эмгэг нь амь насанд шууд аюул учруулахгүй байх
  • Үйлчлүүлэгчий хиийгдэх эмнэлгийн тусламж нь өдрөөр хийгдэх боломжтой байх.
  • Үйлчлүүлэгч эргэж 24 цагийн дотор давтан үзүүлэх шаардлагагүй байх.
  • Үйлчлүүлэгч хэвтрийн дэглэм сахих шаардлагагүй байх.
  • Эмч өвчний түүхийг тухайн өдрийн 12 цагаас өмнө нээж эмчилгээ үйлчилгээг явуулах.
  • Үйлчлүүлэгч нь Дорнод аймгийн харьяат, эрүүл мэндийн даатгалын дэвтэртэй тухай сарын шимтгэл төлөгдсөн байх, 0-16 насны хүүхэд, өндөр настан, ХБИ тухай ондоо баталгаажих дардас даруулсан байх.

Асран хамгаалагчийн заалт

  • Өвчтөн өдрөөр эмчилгээнд явах нөхцөлийг ойлгож зөвшөөрсөн байх
  • Бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд эмчилгээний явцад байнгын асран халамжлагчтай байх.
  • Өвчтөн холбоо барих утастай байх.
  • Өвчний түүх нээлгэж, эмчилгээнд ирж байгаа үйлчлүүлэгчдэд тухайн өвчний талаар мэдээлэл өгч амьдралын хэв маяг, цаашдын эмчилгээ, хяналтын талаар зөвлөгөө өгсөн.
  • Үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэнд зөвлөгөө өгсөн.
  • Шаардлагатай тохиолдолд үйлчлүүлэгчдийг төрөлжсөн нарийн мэргэжилийн кабинет руу үзүүлэхээр явуулж зөвлөгөө авч байх.

Байршил: Амбулаторийн баруун урд хаалгаар ороод 2 давхарт 111 тоот.