Дотоод шүүрлийн кабинет

Тус кабинет нь 1 эмч, 1 сувилагчтайгаар Дорнод аймгийн хүн амд дотоод шүүрлийн булчирхайн эмгэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

 

Гариг

Цусны сахар тодорхойлох шинжилгээ  

Үзлэг

 

Үдийн цай

 

Үзлэг

 

Тайлбар

 

Даваа

 

08.00-08.45

 

08.45-12.00

 

12.00-13.00

 

13.00-13.45

14-15.30 Тасгийн эрхлэгчийн хурал.

15.30-17.00 Тасгийн дотоод ажилтай

 

 

Мягмар

 

 

08.00-09.00

 

 

09.00-12.00

 

 

12.00-13.00

 

 

13-17 цагт шинээр оношилогдсон чихрийн шижинтэй хүмүүсийн сургалт, үнэгүй эмийн карт бичилт.

Инсулин тарих сургалт

Лхагва 08.00-08.45 08.45-12.00 12.00-13.00 13.00-17.00
 

Пүрэв

 

08.00-08.45

 

08.45-12.00

 

12.00-13.00

 

13-17 Эмнэлэг хяналтын комиссын хуралд оролцоно.
Баасан 08.00-08.45 08.45-12.00 12.00-13.00 13.00-17.00

Дотоод шүүрлийн кабинет нь доорхи тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Үүнд:

  • Чихрийн шижин /оношилгоо, эмчилгээний зөвлөгөө, сургалт, хяналт, үнэгүй эм олголт/
  • Тархмал хордлогот бахуу /бамбайн эмгэг/
  • Бамбайн дутагдал
  • Бамбайн үрэвсэл
  • Чихрийн бус шижин
  • Бөөрний дээд булчирхайн архаг дутагдал

 

Кабинетаар үзүүлэхээр ирэхдээ:

  • Хөтөч сувилагчаас цаг авсан байх /Утсаар болон биеэр/
  • ЭМДаатгалын дэвтэр бөглөгдсөн байх
  • Үзлэгийн карттай байх
  • Онош зөв тавигдахад шаардлагатай тул цагаасаа 15 мин өмнө ирж тайван суусан байх

Шинжилгээ хийхлгэхээр ирэхдээ: /Өдөр бүр 08.00-08.45 цагт цусны сахар тодорхойлох шинжилгээ хийнэ/

Үүнд:

  • 10-14 цаг өлөн байх буюу урьд өдөр нь 19 цагаас хойш юм идээгүй, өлөн 08-08.45 хооронд ирж өгнө
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Үзлэгийн карт
  • Эмчийн заалтаар болон сайн дураар өгч болно.
  • Цаг авахгүй.