Цэрний ХТН шинжилгээ
- Өлөн байна
- Амыг буцалсан ус болон содын уусмалаар сайтар зайлна
- Эхний ялгарсан цэрийг хаяж,дараагийн ханиалгалтаар гарах цэрийг тусгай бэлтгэсэн саванд цаг баримталж хаяна
- Шинжилгээний савны гадуур хаяж болохгүй.
Цусны ерөнхий шинжилгээ
- Урьд орой нь өөх тос,шарсан хайрсан хоол,архи тамхи хэрэглэж болохгүй.
- Өглөө өлөн байвал зохино.
- Тухайн шинжилгээний өмнө рентген ЭХО дурангийн шинжилгээг хийлгэж болохгүй.
- Сэтгэл санаа тайван,даарч ядраагүй,эм тариа хэрэглээгүй байна.
Шээсний шинжилгээг зимницкийн аргаар авах
- 24 цагийн шээсийг цуглуулна.
- Өглөө 06 цагт шээсний дараа 6-9цаг, 9-12цаг, 12-15цаг, 15-18цаг, 18-21цаг, 21-24цаг, 24-03цаг, 03-06 цагийн хооронд ялгарсан бүх шээсийг тусгай бэлдсэн шилэнд цуглуулна.
Амбуржийн сорилоор шээсийг шинжлэх
- Өглөө 04 цагт шээснээс хойш 3 цагийн дараа буюу урьдчилан бэлтгэсэн шилэнд шээнэ
- Хэрэв 07 цагаас өмнө зайлшгүй хэрэг гарвал шинжилгээний шилэнд шээнэ.
- Дараа нь 07 цагт давсгыг бүрэн суллаж дээрх шилэн саванд нэмж шээнэ.
Шээсний ерөнхий шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнээ сайтар угаасны дараа тусгай бэлдсэн шилэнд өглөөний шээсний дунд хэсгээс 100-200мл-г авна.
Шээсний ХТН шинжилгээ
- Та шинжилгээнд бэлтгэхдээ:Шээсний ерөнхий шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнээ сайтар угаасны дараа тусгай бэлдсэн шилэнд өглөөний шээсний дунд хэсгээс 100-200мл-г авна.
Жич:Шинжилгээний бичгийг норгохгүй байх.
Ходоод дурандуулах шинжилгээ
- Өлөн байна.19цагаас хойш хоол сойно
- Нүүр гарын алчуур бэлдэнэ.
Бүдүүн гэдэс дурандах шинжилгээ
- Урьд өдрөөс эхлэн бэлдэнэ. Үүнд:
- Шингэн зүйлсийг 2-3л ууж өтгөнөө шингэлнэ
- Магнизм 1уутыг 2л усанд найруулан 14-15цагийн өмнө ууж шингэлсэн өтгөнийг туулгаж гаргана.
- Орой бага зэрэг усан шөл ууж болно.
- Дурандуулах өдрийн өглөө магнизм 1уутыг 2л усанд найруулж ууна.
- Дурангийн шинжилгээнд бэлдэх хугацаанд зөвхөн шингэн зүйл ууна./Хоол идэхийг хориглож,усан шөл ууж болно.Дурангийн шинжилгээнд ирэхдээ бэлдэх зүйл
- Суурь даавуу
- 1м марль
- Тосон клизм 1ш
Гуурсан хоолой,улаан хоолой дурандуулах шинжилгээ
- Өлөн байна.Орой 19цагаас хойш хоол сойно.
- Нүүр гарын алчуур алчуур бэлдэнэ.
Гуурсан хоолойн зураг авах
- Өлөн байх
- Цэрний таглаатай сав
- Хуурай сальфетка 2уутыг бэлдэнэ.
Хэт авиан шинжилгээ
- Өлөн байна
- Хуурай сальфетка бэлтгэх
- Урьд орой нь өөх тостой хоол болон шарсан хуурсан мах,архи,тамхи хэрэглэж болохгүй.