Хүний нөөцийн менежер шалгаруулж ажилд авна

БОЭТийн Хүний нөөцийн албанд ажиллах  хүний нөөцийн менежер шалгаруулж ажилд авна.

 Ажлын байрны сонгон шалгаруулалтанд тавигдах шаардлага:

  • Байгууллагын үндсэн ажилтан байх
  • Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль төгссөн.
  • Хүний нөөцийн менежерээр ажиллах сонирхолтой, тогтвор суурьшилтай ажиллах
  • Хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн, интернетийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай.
  • Хувийн зохион байгуулалттай, багаар ажиллах чадвартай, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг байх.

Дээрх шаардлагыг бүрэн хангасан хүний материалыг Хүний нөөцийн албанд  2018 оны 01 дугаар сарын 29-ний дотор хүлээн авна.   / ажлын 5 хоног /

Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна. Үүнд:

  1. Ярилцлага
  2. Удирдлагын багаар хэлэлцүүлэх

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА