Дорнод аймгийн эмнэлгийн байгууллагад Мэдрэлийн тасаг үүсч байгуулагдсаны 50 жилийн ой, “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө“ ХАБЭА-н сарын аян, Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан шинэ сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах зорилгоор уг арга хэмжээг зохион байгууллаа.
Тус тэмцээнээр шинэ сувилагч нарын хувьд ур чадвар шаардагддаг хураагуур судаснаас шинжилгээ авах, хураагуур судсанд тарилга хийх, захын хураагуур судсанд уян зүү тавих арга техникийг MNS-4621:2008 түгээмэл үйлдлийн стандартын дагуу гүйцэтгэхдээ өгөгдсөн тохиолдол бүр дээр үйлчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаа. Ур чадварын тэмцээний нийлбэр дүнгээр 1-р байрыг мэс заслын тасгийн сувилагч Б.Баярчимэг, 2-р байрыг төрөх тасгийн эх баригч Б.Батцэцэг, 3-р байрыг өдрийн эмчилгээний сувилагч Д.Ууганцэцэг нар тус тус эзэллээ.
Тэмцээний явцад гарсан нийтлэг алдаа, цаашид анхаарч ажиллавал зохих хэд хэдэн асуудлыг шүүгчдийн бүрэлдэхүүн болон Чанарын албаны даргын зүгээс санал зөвлөмжийг өгч цаашдынх нь ажилд амжилт хүслээ.
БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА