“Сувилагч судлаач-XX” эрдэм шинжилгээний хурал боллоо

         ЭМС-ын 2017 оны А/40 тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн бүхэн судлаач байж нотолгоонд суурилсан сувилахуйн ур чадварыг  сайжруулах,  өөрийн үйл ажиллагаандаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, эмчилгээ үйлчилгээний шилдэг туршлагыг нэвтрүүлсэн үр дүн, тусламж үйлчилгээний ололт амжилтыг эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэн туршлагаа хуваалцан, мэдлэг түгээхэд зорилгоор Эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 5 сарын 2 ны өдөр зохион байгууллаа.

    Тус хуралдаанаар сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 13 илтгэл хэлэлцэгдсэнээс 1 байрыг  дотрын тасгийн ахлах сувилагч Д.Сарантуяа нарын “Дорнод аймгийн БОЭТ-ийн  дотрын тасагт хэвтэн эмчлүүлсэн бөөр шээсний замын эмгэгтэй үйлчлүүлэгчдийн сувилахуйн түүх хөтлөлтөнд хийсэн үнэлгээ”, 2-р байрыг мэс заслын тасгийн сувилагч М.Миймаа нарын “Хэвтэн эмчлүүлэгчдэд  эмнэлгийн орны нөлөөллийг судлах нь”,  нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 6 илтгэл тус тус хэлэлцэгдсэнээс 1 байрыг эм зүйн тасгийн эм найруулагч С.Болорцэцэг нарын “Амбулаториор үйлчлүүлэгсдийн дундах эмийн хэрэглээ” , 2 байрыг сүрьеэ тасгийн бага эмч  Б.Оюунцэцэг нарын “Ажлын байран дахь гар утасны хэрэглээ” илтгэл тус тус шалгарч тусгай байранд мэс заслын сувилагч А.Энхцэцэг нарын “БОЭТ-ийн сувилагч тусгай мэргэжилтний дунд  хөлийн венийн судасны өргөсөлтийн өнөөгийн байдлыг  үнэлэх“ илтгэл шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

      “Сувилагч Судлаач-ХХ “ эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан БОЭТ-ийн захиргаа, ЭАҮЭНХ, Эм холбооны Дорнод аймаг дахь салбарынханд талархалаа илэрхийлж байна.

 

 

БОЭТ СУВИЛАХУЙН АЛБА