Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Дорнод аймаг дахь салбар хороотой байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Орон нутгийн Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хѳтѳлбѳрийн хүрээнд орон нутгийн хѳгжлийн сангийн дэмжлэгтэйгээр манай эмнэлэгийн гэмтлийн мэс заслын эмч Т.Энхтулга, Э.Эрдэнэбаяр нар Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх 1 сарын сургалтад суралцаж байна. Суралцаж ирснээр одоо хийж буй гэмтлийн мэс заслынхаа хүрээг ѳргѳжүүлэх, цаашид үе солих, гавал тархины болон бусад ѳндѳр ѳртѳгт мэс заслыг орон нутагт хийдэг болохыг зорьж байгаа болно.
Санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, дэмжсэн ЭМГ-ын дарга Ч.Оюунаа, мѳн суралцах, дадлагажих эмнэлэгтэй хамтран ажиллах боломжийг нээж ѳгсѳн аймгийн УЗХ-ны дарга Б.Ганболд нарт талархаж байна.