Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагналаар шагнагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ баяр хүргэе

         Ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор сэтгэцийн эмч Б.Батболд, “Алтан гадас одон”-гоор статистикч эмч Б.Баярмаа, дүрс оношилгооны эмч П.Алтанчимэг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар мэс заслын тасгийн ахмад сувилагч Н.Алтансувд, нярайн их эмч Ж.Дэлгэрмаа, гэмтлийн эмч Э.Ариунхүү нар шагнагдлаа.

Төрдөө үнэлэгдэж, түмэн олондоо хүндлэгдсэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ халуун баяр хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

БОЭТ-ИЙН ЗАХИРГАА