Вакцинжуулалт ба халдварын анхны тохиолдол

        Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. “Илүү шударга, эрүүл дэлхий ертөнцийг бий болгон эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” уриан дор Дорнод аймагт коронавируст халдварын эсрэг вакцинжуулалт эхэлсэн өдөр байлаа.

Гэвч энэ өдөр манай аймагт халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн өдөр болов. Улаанбаатар хотоос ирээд гэрийн ажиглалтад байсан 2 иргэнээс халдвар бүртгэгдлээ.

Бид өнөөдөр БОЭТ-ийнхөө 490 ажилтнаа вакцинжуулж эхлэхийн зэрэгцээ халдвартай нь батлагдсан иргэдээ тусгаарлан эмчилгээг эхлүүлэх, тархалтыг тогтоох судалгааг хийх, ариутгал халдваргүйтгэлийг цаг алдалгүй хийж бусдыг халдварын эрсдэлээс хамгаалах ажлаа хичээнгүйлэн гүйцэтгэж байна.

Гараа угааж, маскаа зүүн

Хайртай бүхнээ халдвараас сэргийлцгээе.