Цаг үеийн мэдээлэл

         Дорнод аймагт Коронавируст халдвар (Covid-19)-ын өвчлөлийн анхны тохиолдол 4 дүгээр сарын 06-ны өдөр бүртгэгдсэнээс хойшхи хугацаанд өвчлөлийн 22 тохиолдол батлагдаад байна.

        Өнөөдрийн байдлаар БОЭТ-ийн халдвартын тасагт 18 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 нь хүүхэд бөгөөд нийт эмчлүүлэгчдээс 4 хүний биеийн байдал хүндэвтэр байдалтай байна. Өндөр эрсдэлтэй (нас, биеийн жин, архаг өвчин) 1 хүн Улаанбаатар хотруу ХӨСҮТ-д шилжин эмчлүүлж байгаа бөгөөд харин 3 хүний биеийн байдал сайжран эдгэрч 14 дэх хоногтоо эмнэлгээс гарлаа.

    Коронавируст халдвар (Covid-19)-ын батлагдсан тохиолдлыг эмчлэх эхний ээлжийн багт халдвартын тасгийн эрхлэгч их эмч Д.Оюунбилэг, сувилагч Б.Бямбаханд, үйлчилгээний ажилтан Г.Энхцэцэг нар ажиллаж үүрэгт ажлаа амжилттайгаар гүйцэтгэн халдвартай бүсээс гарч тусгаарлалтад орсон.

Харин одоо халдвартын тасагт их эмч Т.Мөнхчимэг, сувилагч В.Цагаандарь, үйлчилгээний ажилтан Г.Одонбор нар ажиллаж байна.

Коронавируст халдвар (Covid-19)-тай өвчтөнүүдийг эмчлэх 40 орыг халдвартын тасагтаа дэлгэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 280 ортой эмнэлгийг дэлгэх төлөвлөгөөг гарган бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

БОЭТ-ийн захиргаа