Талархал

Коронавируст халдвар (COVID-19) манай аймагт бүртгэгдэж эхэлсэн 4 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд ажил үүргийн хуваарийн дагуу тодорхой зохион байгуулалтад орон ажиллаж байна.

     Ковидын халдвар авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэд, халдварын голомтод байнгын өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлгийн мэргэжилтнүүдийн дархлааг дэмжих тэжээллэг хүнсний бүтээгдхүүн болох бөднө шувууны өндөгийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн өдөр бүр 300 ширхэгийг 21 хоногийн хугацаанд хандивлан нийлүүлж байгаа Э.Сайнхүү захиралтай “Органик уураг” ХХК-ын хамт олонд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

Бор шаргал өнгөтэй зуу гаруйхан грамм жинтэй энэ бяцхан шувууны өндөгний ач тусын талаар сонордуулахад: Бөднө шувууны өндөг нь уураг, А, В1, В2, Д амин дэмээр баялаг,  нэг ширхэг өндөгт  тахианы өндөгнийхөөс 5 дахин их фосфор, калий, төмөр агуулагддаг учраас ой санамжийг сайжруулж, хөдөлмөрлөх чадамжийг дээшлүүлэн шүд цоорох, үс унах, яс үе мөчний өвчнөөс сэргийлэн цусан дахь холестериний хэмжээг бууруулан, нөхөн үржихүйн эд эрхтэний хэвийн үйл ажиллагаа, биеийн дархлааг дэмждэг байна.Бөднө шувууны биеийн дундаж дулаан нь 45 хэм байдаг тул ханиад тусдаггүй цорын ганц шувуу юм.

Мэдээллийн эх сурвалж: http://likenews.mn/ah/46-bdngiyn-ndg-heregleh-7-shaltgaan.html

БОЭТ-ийн захиргаа