ТАЛАРХАЛ

Улс орон даяараа Коронавируст халдвар (Covid-19)-ын тархалтыг бууруулахад анхаарал хандуулан ажиллаж байгаа хэдий ч түүний ард бид эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хором ч тасалдуулахгүйгээр хүргэж байна.

Манай эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 2021 оны эхний 4 сарын байдлаар 914 тохиолдолд ерөнхий болон дурангийн мэс засал, эх барих эмэгтэйчүүд, нүд, эрүү нүүрний чиглэлийн мэс заслыг хийж гүйцэтгэжээ.

Аймгийн ИТХ-ын дарга М. Энхтөр, төлөөлөгч Б. Энх-Эрдэнэ, Хэрлэн сумын ИТХ-ын дарга Н. Батмөнх нар Япон улсын алдарт NICHIBAN брэндийн 7 сая гаруй төгрөгийн өртөг бүхий 2400 ширхэг шархны ариун наалтыг хандивласан бөгөөд мэс заслын дараах шархны эдгэрэлт чухал байдаг тул энэхүү ариун наалт нэн хэрэгцээтэй зүйл юм. Мөн “АЗИ-ФАРМ” ХХК-ны Дорнод аймаг дахь эм ханган нийлүүлэх салбараас 4.5 сая төгрөгийн өртөг бүхий Трифамокс-IBL эмийг хандивлалаа. Та бүхэндээ сайны дээдийг хүсч чин сэтгэлээсээ ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ ЗАХИРГАА