ТАЛАРХАЛ

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх хүмүүнлэгийн санд иргэд, аж ахуйн нэгжүүд хандив, тусламж үзүүлдэг. Энэхүү хүмүүнлэгийн сангаас аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр КВХ-ын голомт болсон халуун цэгт өөрт учрах эрсдэлийг үл тоон өргөсөн тангарагтаа үнэнчээр, бид ажиллахгүй бол хэн ажиллах билээ гэсэн зарчмаар орж ажиллаж байгаа 37 эмч, эмнэлэгийн ажилтнуудад аминдэмийн багц бэлтгэн ирүүлснийг хүлээлгэн өглөө. Аминдэмийн багцыг авах ихэнх ажилтнууд онцгой бүсэд тусгаарлагдан ажиллаж байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг баримтлан аюулгүй байдлыг ханган хүн бүрт хүргүүлсэн. Аминдэмийн энэхүү багц нь биеийн дархлааг дэмжихээс гадна эмч, мэргэжилтнүүдийн сэтгэлийн дархлааг давхар дэмжсэн сэтгэлийн эм байлаа. Аймгийн Онцгой комиссын бүх гишүүдэд, хандив дэмжлэг үзүүлсэн иргэд, аж ахуйн нэгжид баярлалаа.