ТАЛАРХАЛ

Орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр 2021 онд Дорнод аймаг дахь БОЭТ-д 140 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагийн нэг нь 7 хүний суудалтай дунд оврын Альфард автомашин бөгөөд тус автомашиныг өнөөдөр аймгийн Засаг дарга хүлээлгэн өгч түлхүүрийг гардуулж байгаа нь орон нутгийн зүгээс автомашины дэмжлэг үзүүлж буй анхны тохиолдол юм.

Манай эмнэлэг түргэн тусламжийн 6 автомашинаар эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй иргэдэд хүргэн үйлчилдэг бөгөөд Коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор ачаалал нэмэгдсэн үед аймгийн Засаг дарга, АОК-ын даргын шийдвэрээр Музей, Хөгжимт драмын театр, Биеийн тамир спортын газрын 3 машиныг нэмэлтээр  ажиллуулан шинжилгээ авах, сорьц тээвэрлэх, батлагдсан болон сэжигтэй тохиолдлыг тусгаарлахаар зөөвөрлөх зэрэг үйл ажиллагаанд дайчлан ажиллуулж байв.

Дэлхий дахиныг түгшээж буй Коронавируст халдвар (Covid-19)-ын цар тахлын хүнд  цаг үед бидний ажлыг ойлгон, үргэлж дэмжиж урамшуулдаг, дэмжлэгт удирдлагаар ханган ажилладаг аймгийн Засаг даргын Тамгын газрын хамт олондоо чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлж сайны дээдийг хүсье.

БОЭТ-ийн захиргаа