БОЭТ-ийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт гардууллаа.

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан, Коронавируст халдвар (Covid-19)-ын тархалтыг бууруулах, халдвар авсан иргэдийг эмчлэн эрүүлжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ариутгал халдваргүйтгэлийг хийж халдварын голомтыг таслан зогсоох ажилд үнэтэй хувь нэмрийг оруулан ажилласан БОЭТ-ийн эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 91 дүгээр зарлигаар төрийн дээд одон, медаль хүртээснийг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь байж энх, тайван цагийг эргүүлэн цогцлоохоор өдөр, шөнө, халуун, хүйтэн, өвөл, зуныг үл хайхран өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Дэндэвийн Должин

Халдвартын тасгийн эрхлэгч эмч Дамбаренчингийн Оюунбилэг

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

Хүний нөөцийн албаны дарга Бадамсэдийн Байгальмаа

Эдийн засаг санхүүгийн албаны дарга Өглөгчийн Сийлэгмаа

Халдвартын тасгийн тархвар судлаач эмч Пүрэвийн Оюунмаа

Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний ахмад сувилагч Чадраагийн Алтанцэцэг

Халдвартын тасгийн сувилагч Гомбосүрэнгийн Буянаа

Эмгэг судлалын тасгийн лаборант, бага эмч Борын Өлзийбаяр

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:

Нян судлалын лабораторын лаборант Нямдоржийн Батчимэг

Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн ариутгагч Сүхбаатарын Гантуяа

Мэс заслын тасгийн хагалгааны ахмад сувилагч Дамдинбадрахын Мөнхтуяа

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн