ТАЛАРХАЛ

Цар тахлын нөхцөл байдалд өөрсдийн чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд тасалдуулахгүйгээр хүргэхэд мөр зэрэгцэн ажиллаж буй Дорнод аймгийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нэгдэж  бидний өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч 1 ширхэг, 1удаагийн маск 500 ширхэг, 1 удаагийн халад 11 ширхэгийг хандивлалаа.

Мөн ачаалал ихтэй амралтгүй ажиллаж буй халдвартын тасгийн ажилтнууддаа төрөх эмэгтэйчүүдийн тасгийн хамт олноос хэсэгхэн ч гэсэн сууж амрах боломжийг бүрдүүлэн олон үйлдэлтэй сандал бэлэглэлээ.

Ковидын үед иргэддээ үзүүлж буй тусламжид шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгслийг илгээн чин сэтгэлээрээ бидэнтэй хамт тэмцэж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхан, хамтдаа улаан бүсэд ажиллах үедээ хэрэгтэй зүйлийг нь олж харан дэмжиж, урам хайрласан төрөх тасгийн хамт олондоо, улаан бүсэд тусгаарлагдан ажиллаж буй ажилтнууд, хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийнхээ хоолыг зөөх үүргийг хүлээн ажиллах явцдаа өөрийн ажлыг хөнгөвчлөн хоол ундыг халуунаар нь түгээхээр шинийг санаачлан идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаа Б. Лхагвадорж нартаа сайны дээдийг хүсч ТАЛАРХАЛ илэрхийлье.

БОЭТ-ийн захиргаа