Талархал

Хүний бие махбодод хэрэггүй эсвэл хэрэгцээ багатай эрхтэн гэж нэгээхэн ч үгүй. Тус бүрдээ л өөрийн үүргийг гүйцэтгэж биднийг эрүүл аж төрөх нөхцлийг бүрдүүлдэг. Тэдгээрийн дотроос чимээгүйгээр өвчилж хүндэрдэг эрхтэн бол элэг юм. Элэг нь цуснаас хорт бодисыг шүүж, хоол боловсруулахад оролцдог энземүүдийг ялгаруулан, сахар болон шимт бодисуудыг хадгалж, үрэвслийн эсрэг үйл ажиллагаад оролцон бие махбодийг хамгаалдаг. Элгэнд гэмтэл үүсэх бүрт нөхөн төлжихдөө бүтэц нь өөрчлөгдөн холбогч эдээр солигдож үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг.

Элэгний хүнд эмгэгийг төгс эмчлүүлж эрүүл болсон Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн О. Номин-Эрдэнэ, Н. Бямбажав нарын гэр бүлээс дотрын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн эмчилгээнд зориулан тарилгын автомат шахуургыг бэлэглэснийг бид хүлээн авлаа. Гэр бүлд нь тохиолдсон хүнд өвчнийг даван гарч элэг солиулах хүртэлх хугацаанд эмийн эмчилгээг хийн сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байсан дотрын тасгийн хамт олонд талархал илэрхийлснийг уламжлахдаа баяртай байна.

Хүнд өвчний өмнө сөхрөлгүй хамтдаа даван туулж чадсан Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

БОЭТ-ийн захиргаа