Талархал

       Дорнод аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Ш.Ганганмөрөн, гэр бүл О.Зоригтбаатарын хамт гэр бүлийнхээ зүгээс Mindray SV 300 маркын амьсгалын аппаратыг халдвартын эрчимт эмчилгээний тасагт бэлэглэснийг бид хүлээн авлаа. 37 сая төгрөгийн өртөг бүхий уг аппарат нь нэн хүнд өвчтөний амьсгалыг удирдаж амь насыг аврах зориулалттай. Эмнэлгийн хэмжээнд суурин амьсгалын аппарат 6, зөөврийн амьсгалын аппарат 6 байдаг боловч орон нутагт дэгдсэн коронавируст халдварын  2 дугаар давалгааны үед хүрэлцээ муутай байсан.

Нутгийн иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг судлан, худалдан авалт хийж эмнэлгийн мэргэжилтний нэгэн адил цар тахалтай тэмцэж буй сайхан сэтгэлтэй Гэр бүлд чин зүрхнээсээ ТАЛАРХАЛ илэрхийлж эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье.

БОЭТ захиргаа