Талархал

       Дорнод аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг “Шинь Шинь” ХХК-ийн хамт олноос орон нутагт дэгдсэн цар тахлын 1 дүгээр давалгааны оргил үед  23 сая төгрөгийн өртөг бүхий ПГУ шинжилгээний оношлуур, тодорхойлох китийн хамт хандивлаж байсан. Дахин нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Mindray SV 300 маркын амьсгалын аппаратыг  хандивлаж байгааг бид хүлээн авлаа.

     Цар тахлын нөхцөл байдалд нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалж халдварт өвчнийг эрт үед нь оношлон хүндрэлээс сэргийлэх, нэн хүнд тохиолдлын амьсгалын менежментийг удирдах боломж бүхий тоног төхөөрөмжийг манай эмнэлэгт хандивласан Танай хамт олонд чин сэтгэлийн ТАЛАРХАЛ илэрхийлье.

Тус амьсгалын аппаратны тусламжтайгаар олон хүний амь насыг аварч элэг бүтэн амьдралыг гэр бүлд нь бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

БОЭТ захиргаа