Гэмтлийн мэс заслын тасаг бие даан түнхний үе солих хагалгааг хийж эхэллээ

       Тус тасаг 2021 оноос өвдөгний үе солих мэс засал хийж эхэлсэн бол 2022 оноос түнхний үе солих мэс заслыг амжилттай нэвтрүүлж, одоогоор 3 хүнд түнхний үе солих хагалгаа хийсэн бөгөөд үйлчлүүлэгчид эдгэрч эмнэлэгээс гарсан байна.
       Түнхний үе солих мэс засал хийлгэх шаардлагатай үйлчлүүлэгчид өмнө нь Улаанбаатар хот руу явах эсвэл эмч нарын баг ирж хийдэг байсан бол энэ оноос БОЭТ-ийн гэмтлийн мэс заслын эмч нар өөрсдөө энэ хагалааг бие даан хийж, нутагшуулж байгаа нь чухал ач холбогдолтой юм. Мөн 2022 оны эхний улиралд таван хүнд өвдөгний үе солих мэс заслыг бие даан хийж орон нутагтаа энэ төрлийн хагалгааг нутагшуулан ажиллаж байна.
       Мэс заслын багт үе бүтээх, солих мэс заслын их эмч, гэмтэл согогын тасгийн эрхлэгч Т.Энхтулга, гэмтлийн эмч Э.Эрдэнэбаяр, Ц.Идэрзориг, техникч А.Энхцэцэг, хагалгааны сувилагч Б.Батцэцэг, Б.Мягмарнаран , мэдээгүйжүүлгийн эмч С.Дэлгэржаргал, сувилагч Х.Алтаннавч нарын баг ажиллаж байна.