Монгол Улсад мэдрэлийн мэс заслын алба үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд УГТЭ -ийн мэдрэлийн мэс заслын эмч нарын баг Дорнод аймаг дахь БОЭТ-д хүрэлцэн ирж үзлэг, оношилгоо, мэс заслын тусламжийг үзүүлэн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. 50 иргэнд үзлэг хийж гавлийн ясны цоорхой нөхөх мэс засал 1, нурууны жийргэвчний ивэрхийг дурангаар авах мэс заслыг 2 тохиолдолд Дорнод аймагт анх удаа амжилттай хийж гүйцэтгэлээ.




