“ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН-2026”

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” өнөөдөр Дорнод аймагт нээлтээ хийлээ. Хавдрын эсрэг үндэсний аянг Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ-ийн хамтын ажиллагааны хүрээнд 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Аяны хүрээнд ХСҮТ-өөс ерөнхий мэс засал, толгой хүзүүний нөхөн сэргээх мэс засал, элэг цөс нойр булчирхайн мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, цээжний хөндийн мэс засал, улаан хоолой, ходоодны дуран, хөх, сэргээн засах тусламж үйлчилгээ, эхо оношилгоо, эд эсийн шинжилгээний эмч нар хүрэлцэн ирж зорилтот бүлгийн иргэдэд үзлэг оношилгоо, шинжилгээ хийнэ.

Аяны гол зорилго нь хүн амын дунд хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь чадавхижуулан эрт илрүүлэг, оношилгооны чанарыг сайжруулахад оршино.

Visit Us On Facebook