Хүүхдийн тасаг

     

      Хүүхдийн тасгийн танилцууллага

    Бүсийн Оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн тасаг нь Дорнод болон Зүүн Бүсийн аймгийн хүн амд хүүхдийн үндсэн болон зарим нарийн  мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

     Үйлчилгээний  хүрээ:
1235 км кв нутаг дэвсгэрт орших 13 сум болон аймгийн төвийн оршин суугчид болон Хэнтий аймгийн Норовлин, Баян овоо, Сүхбаатар аймгийн Эрдэнэ-цагаан сумын оршин суугчид үйлчлүүлдэг.
Үйлчилгээний чиглэл:

  • Хүүхдийн тусламж үйлчилгээ
  • Хүүхдийн хэвтэн эмчлэх 1,2 р тасаг
  • Хүүхдийн амбулаторийн тасгийн тусламж үйлчилгээ
  • Өсвөр үеийн кабинетйн тусламж үйлчилгээ
  • Чих хамар хоолойн тусламж үйлчилгээ
  • Чих хамар хоолойн эмчилгээ
  • Яаралтай тасгийн тусламж үйлчилгээ

Бүтэц зохион байгуулалт:

  • Хүлээн авах
  • Яаралтай тусламж
  • Эрчимт эмчилгээний тасаг
  • Хүүхдийн 2р тасаг
  • Ажиглалтын өрөө
  • Хүүхдийн амбулатори
  • Чих хамар хоолойн кабинет
  • Чих хамар хоолойн эмчилгээний кабинет
  • Сахиурын хувцас солих өрөө.
  • Эргэлт,хүүлээлгийн хэсэг

Хүний нөөц:

     Хүүхдийн  тасаг нийт 24 ажилтантай. Хүүхдийн эмч 7, нярайн эмч 1, , мэргэшсэн хүүхдийн сувилагч 5, хүүхдийн эрчимт сэхээн амьдруулалтаар мэргэшсэн 2, чих хамар хоолойн эмчилгээний 2, үйлчилгээний ажилтан асрагч зэрэг 28 бүрэлдхүүнтэй ажилдаг бөгөөд АУ-ны магистр 2, тэргүүлэх зэрэгтэй эмч 1, ахлах зэрэгтэй эмч 3, , ахлах зэрэгтэй сувилагч 5, байна.

Тусламж үйлчилгээ:
Төрөх  эмэгтэйчүүдийн  тасагт  жилд  дунджаар  3000 хүн хэвтэн үйлчлүүлдэг. Үүний төрөлт 2000, ЖЭЭТ-д 400, эмэгтэйчүүдийн тасагт 550 хүн хэвтэн эмчлүүлдэг. Мэс засал эмчилгээ 600 (кесар мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал) орчим хийгддэг. Батлагдсан ор 60. Амбулотороор 16000 орчим хүн үйлчлүүлдэг. Үүний жирэмсний хяналт 7800, хэт авиан шинжилгээ 5000, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ 3000 орчим байдаг.